Тяньжин боомтоос чингэлэг татах галт тэргийг нэмэгдүүлнэ

2021-05-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Манай улсад коронавирусын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор импортын ачаа тээврийн 80 хувь нь нэвтэрдэг Замын-Үүдийн боомт  20 орчим хоног хаалттай байсан. Үүнээс шалтгаалан тус хилийн боомт дээр бөөгнөрсөн ачаа бараа болон тээврийн хэрэгслийн тоо өнөөдөр ч хэвийн байдалд ороогүй байна. Үйлдвэрлэгч биш улс орны хамгийн том зовлон бол яах аргагүй хил гаальтай холбоотой олон улсын нөхцөл байдал. Тэгвэл гуравдагч орнуудаас ирж байгаа ачаа бараанууд БНХАУ-ын Тяньжин боомт дээр гацаанд ороод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тус боомтод Монголыг зорих 5000 гаруй чингэлгийн бөөгнөрөл үүссэн бөгөөд дөрөвдүгээр сарын сүүл үеэс очсон ачаа тээврүүд эхнээсээ сар гаруйн хугацаанд гацаж байгааг мэдээлсэн юм. Тус боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед боомтод 5-7 хоноод чингэлэг нааш тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болсон байна. Зөвхөн чингэлгийн түрээс гэхэд өдөрт 10-50 ам.доллар байдаг бөгөөд үүний араас олон зардлууд гарч байгааг хэлсэн юм.

Тяньжин боомт бол Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог. Коронавирусын халдварын улмаас хумигдсан байсан эдийн засаг сэргэж эхэлснээр ачаа барааны эргэлт хурдтайгаар нэмэгдэж байгаа нь ийнхүү ачаалал, түгжрэл үүсэх шалтгаан болж байна. Тиймээс одоо үүсээд байгаа энэ нөхцөл байдалд тохирсон байнгын менежментийг хийхгүй л бол асуудал үргэлжилсээр байх төлөвтэй байна. Монголд ирэх чингэлгийн тоог нэмэгдүүлэхийн тулд зөөдөг галт тэргийнх нь тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Одоогоор өдөрт чингэлгийн зориулалтын нэг галт тэрэг ирдэг бөгөөд 60 чингэлэг ачдаг аж. Гэтэл Тяньжин боомтод Монголыг зорьсон чингэлэг өдөрт л 100-гаар нэмэгдэж байгаа юм байна. Тиймээс галт тэрэгний тоог 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Ядаж өдөрт хоёр галт тэрэг явуулж эхэлбэл одоогийн төвлөрөл 20 хоногт шийдэгдэж, цаашлаад хэвийн болох боломжтой гэж тооцоолжээ.

Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар ГХЯ, ЗТХЯ, ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа, Эрээн хотын консулын газар, МҮХАҮТ, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны төв, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос “Хилийн боомтууд дээрх ачаа тээврийн асуудал болон тээвэрлэлтийн нөхцөл байдал, шийдэл” сэдвээр уулзалт хийсэн юм. Энэ үеэр МҮХАҮТ-аас БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимд энэ асуудлаар хандан, Тяньжин боомтоос гарах хуваарьт галт тэргийн тоог нэмэгдүүлэх талаар хүсэлт өгөхөөр болжээ.

Мөн Замын-Үүдийн хил дээр 1000 гаруй тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд өмнө нь 13м-тэй автомашин 25000 юань байсан бол 30000 юань, 17м-тэй машин 40000-45000 юань болж үнэ өссөн байна. Мөн Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн дундаж хугацаа зургаа хоног байсан бол 20 болж нэмэгдээд байгаа юм. Авто тээврийн үндэсний төвөөс Замын-Үүдийн ариутгал, вакцинжуулалтын явцыг Хятад талд танилцуулан 100 машин солилцдог байсанг 150 болгон эхний ээлжинд туршилтаар 50 машин нэмж тээвэрлэхээр болсныг мэдэгджээ. Дээрх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч чадвал ачаа тээврийн бөөгнөрөл багасах ч цаашид ямар менежментээр тогтвортой болгох вэ гэдэг асуудал үлдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.24 ДАВАА № 105 (6582)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

21 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 19 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 21 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

22 цаг 23 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

22 цаг 23 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин