Л.Оюун-эрдэнэ: Хэнтий, Дорнод, Сүхбаатарыг түүхэн аялал жуулчлалын бүс болгоно

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.

Тодруулбал:

- Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл

- Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс – Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай

- Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс – Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон

-Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс – Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь

-Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс – Дорнод, Хэнтий, Сүхбаатар

-Улаанбаатар хот орчмын бүс – Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм.

Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум,  нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

59 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 26 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 41 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 41 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин