МАН, ХҮН-ын систем тогтож, АН “жижгүүд”-ийн жагсаалтад орно

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин-Очир

 

Уг нь Монгол Улс олон намын тогтолцоотой. Дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн 36 нам байна. Гэхдээ олон намын тогтолцоотой болсноос хойшхи гучаад жилийн хугацаанд МАН, АН гэсэн хоёр улс төрийн хүчний нэг нь төрийн эрхийг барьж, нөгөө нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ирлээ. Харин сонгууль дөхөхөөр үйл ажиллагаа нь идэвхжиж, “баяр наадмын чимэг” болж ирсэн бусдыг нь “жижиг нам” гэдэг болоод уджээ.

Тэгвэл улс төрийн намын тогтолцоог албан бусаар “хоёр намын систем”-тэй болгож байсан гол хүчнүүдэд өөрчлөлт орох нь тодорхой боллоо.

МАН-ын хувьд удам угсаа нэгтэй МАХН-тайгаа нэгдчихлээ. Олон жил яригдсан МАН, МАХН-ын нэгдэл сүүлийн жил гаруйн хугацаанд хүчтэй яригдсаар сая биеллээ олов. Ингэснээр улс төрийн намын тогтолцооны гол хүчин улам хүчтэй болж байгаа юм.

Харин АН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан дарамтаасаа өндийж чадаагүй. АН-ын нэг хэсэг нам дээрээ, нөгөө хэсэг нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулгыг дагаж салав. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялагдав. Улмаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тамганы зодоон энэ нам дотор болж, намынх нь нэр хүнд намагт шигдлээ. Хэргийн эзнээр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг нэрлээд удаж байна.

Шүүхээр заргалдаад, СЕХ-гоор хянуулж алийгаа алдаж буй.

Өөрсдөө учраа олох хүсэл тэдэнд алга. Гаднын ямар нэг хүчинд найдсан байдал л аль альд нь байсаар сонгуультай тулчихлаа. Үүнээс гадна АН-ын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүд хоёр АН-д хуваагдсан. Түүнчлэн АН-ын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр дараалсан сунгаанд орж явсан Ц.Оюунгэрэл нам байгуулаад гарч байгаагаа зарлав. Ил энэ, далд олон “салалт” болж байгаа мэдээлэл бий.

Гэвч, ямар ч байсан энэ намын нэр дээрх нэр дэвшигч Ерөнхийлөгчид өрсөлдөж буй. Тэр нь С.Эрдэнэ болоод байна.

Гэхдээ С.Эрдэнэ хэр зэрэг өрсөлдөгч болох вэ. АН-ыг дэмжигчид С.Эрдэнийг дэмжих үү. Эргэлзээтэй.

Чухам үүнээс улбаатайгаар Монголын улс төрийг тодорхойлж ирсэн гол хоёр намын нэг өөрчлөгдөх магадлал 60-аас дээш хувьтай болоод байгаа юм.

Энэ орон зай дээр гарч ирэх нам нь ХҮН. Байгуулагдсан цагаасаа л хүн хүний гар дамжиж, хүн хүнээр овоглуулж, бөмбөг шиг алгадуулж, тогшуулж, бүр өшиглүүлж ирсэн ХҮН харин энэ удаад улс төрийн сул орон зай дээр тун оновчтой тоглочих шиг боллоо.

2020 оны УИХ-ын сонгуульд нэг суудал авсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гурван намын нэг болов. Ингээд “Датаком”-ын Д.Энхбатыг нэр дэвшүүлэв. “Соросын сан”-гийн тэтгэлэгтэй “Форум” нэвтрүүлгээр олонд танигдсан Д.Энхбат нь 2007 онд “Иргэний холбоо”-г байгуулж ерөнхийлөгчөөр нь ажилласан. Дараа нь МНН-ын дарга, тэгээд ИЗНН-ын гурван даргын нэг байв. Сүүлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбатын хамгийн том зөвлөх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм. Д.Энхбатыг нэр дэвшигчээр тодорсноос хойш Ц.Элбэгдоржийн хүмүүс ХҮН хийгээд Д.Энхбатын гэрээр үзэгдэх болсон байна. Д.Энхбатыг дэмжинэ гэдгээ хэлж, Х.Баттулгын талаас “хүч” татах хэрэгтэйг сануулжээ. Мөн Ц.Элбэгдорж түүнд сонгуулийн уриагаа “...Монгол чадна” гэж өгөх зүйтэй гэж зөвлөжээ. Энэ зөвлөгөөг хүлээж авсан Д.Энхбат цахим хуудастаа Хенри Фордын “...Чадна гэвэл таны зөв, та чадна, чадахгүй гэвэл мөн таны зөв, та чадахгүй” гэх үгийг бичив. Тандалт хийж буй бололтой юм.

Нэг үгээр хэлбэл, АН дээрээс уруудаж, ХҮН дороос өгссөөр сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд  ижил цэгт ирээд байна.

Хэрвээ АН энэ хэвээр доошилж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат С.Эрдэнээс илүү санал авбал дээр хэлсэнчлэн АН-ын оронд ХҮН гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл, цаашид Монголын улс төрд МАН, ХҮН гэсэн хоёр намын систем тогтоно гэсэн үг. Харин АН “жижиг намууд”-ын жагсаалтад бичигдэнэ.

 

Эх сурвалж: polit.mn

 

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

9 цаг 33 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

13 цаг 21 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

13 цаг 21 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

13 цаг 21 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин