Түгжрэлд жил бүр 420 тэрбумыг төсөвлөж байхаар боллоо

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.  Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан мэдээллээр Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.

Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарчээ. Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа. Мөн энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатарын өмнө тулгамдсан орон сууцжуулах асуудал, дулаан, цахилгааны V эх үүсвэр, Богдхаан төмөр замын асуудал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж тодорхой үүргүүдийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст өглөө. Иргэдийг орон сууцжуулах асуудалд тухайлбал, иргэдийн хамгийн хүнд асуудал байдаг орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хэсгийг Зээлийн батлан даалтын сангаар гаргуулах гэх мэт асуудлыг судалж шийдэх үүргийг Ерөнхий сайд өгөв.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

59 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 26 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 41 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 41 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин