Л.Мөнхтүшиг: Вакцин хийлгээгүй бол хилээрээ нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн улс байхгүй

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Энэ сард манай улс агаарын хилээ үе шаттай нээж, нислэг хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улсын иргэд гадаад улс орон руу зорчиход ямар шаардлага тавьж байгаа вэ. Вакцин бүрэн тунг заавал хийлгэсэн байх ёстой юу?

-Дэлхийн улс орнууд хилээрээ нэвтрүүлж буй гадаадын иргэдэд янз бүрийн шаардлага тавьж байна.

Гэхдээ өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тун хийлгэсэн иргэдийг л нэвтрүүлнэ гэх хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй. Зарим улсын хувьд тодорхой вакцин хийлгэсэн бол оруулна, өөр вакцин хийлгэсэн бол хүлээж авахгүй гэх мэт яриа газар авсан байна. Энэ бол ташаа ойлголт. Улс орнууд вакцин хийлгэсэн хүмүүст нотлох баримт бичиг олгож эхэлсэн. Манай улс ч мөн олгож эхлээд байна. Хамгийн гол нь тус гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрснөөр тухайн иргэнийг чөлөөтэй нэвтрүүлэх, нэвтрүүлсэн тохиолдолд тусгаарлахгүй байх яриа хэлэлцээрийг Гадаад харилцааны яам хийж байна.

Гадаадад зорчих хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд тухайн улсын визийг авсан байх шаардлагатай. Одоогоор 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан байгаа. Иргэд гадаадад зорчиход ямар шаардлага тавих нь очих гэж буй тухайн улсаас нь хамаарна. Тиймээс очих гэж буй улсаа ямар шаардлага тавьж буйг сайтар судлах шаардлагатай гэсэн үг.

-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүн гадаадад зорчиход тухайн улсад тусгаарлах арга хэмжээ авах уу?

-БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүнийг тусгаарлахгүй байна гэж хүмүүс их асууж байгаа. Энэ бол зөвхөн тухайн улсын иргэддээ хамааралтай шийдвэр. Солонгос иргэн өөрийн улсдаа вакцины бүрэн тунд хамрагдаад гадаадын улсад зорчоод, буцаж эх орондоо очиход тусгаарлахгүй гэсэн.

Харин бусад улсаас ирж буй хүмүүс бүрэн тунд хамрагдсан бол тусгаарлах эсэхийг шийдсэн орон цөөн бий. Ихэнх улс гадаадаас ирж буй иргэдийг PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байна.

БНСУ 14 хоног тусгаарлаж байгаа бол Европын орнууд 5-10 хоног тусгаарлах горим шаардаж байна. Харин вакцин хийлгээгүй хүнийг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж шийдвэрлэсэн улс байхгүй.

-Гадаадаас эх орондоо ирж буй иргэдэд ямар шаардлага тавьж байна вэ?

-УОК-ын шийдвэрээр Монгол Улсад ирж буй бүх хүн вакцинд хамрагдаагүй, зөвхөн эхний тундаа хамрагдсан болон бүрэн тунгаа хийлгэсэн ч 14 хоног нь өнгөрөөгүй байвал 7 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Харин бүрэн тунгаа хийлгэснээс хойш 14 хоносон бол тусгаарлах байранд тусгаарлахгүй.

-Монгол Улс хилээ нээх шийдвэр гаргасантай холбогдуулж нислэгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Хилийн хязгаарлалтаас үүдэн гадаад улсад гацсан байсан иргэдийг татан авах ажил тавдугаар сарын 1-нд дуусгавар болсон гэж хэлж болно. Мөн Монгол Улс хилээ нээхтэй холбоотой бэлтгэл ажлын хүрээнд тусгай үүргийн нислэгүүдийг энгийн горимд шилжүүлсэн.

Монгол Улс зөвхөн хилээ хаагаад, иргэдээ гадагш явуулахгүй байгаа мэт ташаа ойлголт иргэдийн дунд байна. Дээр дурдсанчлан дэлхийн 117 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохоо зогсоож, өөрийн орны иргэд болон тухайн улсад байнга оршин суудаг гадаад иргэдээ нэвтрүүлж байгаа.

Монгол Улс гадаадын улс орнуудтай харилцан зэрэг хилээ нээж байж цар тахлын өмнөх үе шиг чөлөөтэй зорчих боломжтой болно. Монгол Улс хилээ нээх шийдвэрийг үндсэндээ гаргасан гэж хэлж болно. Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдэд гэрчилгээг олгож эхэлсэн. Энэхүү гэрчилгээг гадаад улс орнуудтай тохирч, гадаад улсуудын гэрчилгээг мөн харгалзаж, харилцан тохирсноор шууд нислэгүүдийг сэргээх саналыг тавьж байгаа.

Манай улс хилээ нээхэд бэлэн, гадаад улс орнуудтай хилээр зорчигч нэвтрүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байна. Монгол Улс хилээ нээнэ гэдэг нь гадаад улс оронтой харилцан тохирч байж хилээ нээх тухай ойлголт гэдгийг дахин хэлмээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

59 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 26 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 41 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 41 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин