НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хуулийн төслийг дэмжлээ

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцлээ. Хуулийн өөрчлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэх байсныг болиулах асуудлыг тусгаж, гишүүдийн олонх дэмжлээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 оноос үе шаттай нэмж, нийт таван хувиар өсгөснөөр 2021 онд даатгуулагч болон ажил олгогч тус бүр 9.5 хувийн шимтгэл төлдөг болгохоор хуульчилсан. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учир тус шимтгэлийг долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.5 хувь хэвээр мөрдсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр нэг хувийг нэмж төлж 9.5 хувьд хүрэх байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг өмнөх буюу 8.5 хувиар нь үлдээх тухай хуулийн төсөлд тусгасан юм.  Гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Долдугаар сарын 1 хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН л  шимтгэл төлнө

-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрыг хадгалах зорилгоор хуулийн өөрчлөлтийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан. Долдугаар сарын 1 хүртэл төрийн албан хаагч, төрийн өмчит ААН-ийнхэн л шимтгэл төлж байгаа. Харин 900 мянга гаруй даатгал төлөгч 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бараг таван хувь хөнгөлөгдөж байгаа. Зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг хувиас гадна үйлдвэрлэлийн ослын, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн зэрэг нийт таван хувиар шимтгэлийг хөнгөлж байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужин:Энэ бол зөвхөн амь тариа, тогтолцооны өөрчлөлтийг яагаад хийхгүй байгаа юм бэ,  А.Ариунзаяа сайд аа

 - Нийгмийн даатгалын сан өнөөдөр ямар байдалд ажиллаж байгааг бид мэдэж байгаа. НДШ-ийг хоёр хувиар бууруулах хуулийг төсөл нь цар тахлын үед нүдээ олсон арга хэмжээ. Гэхдээ том зургаар нь харвал энэ бол зүгээр л амь тариа. Аргацаасан л арга хэмжээ. Нийгмийн даатгалын багц хуулийг яаралтай горимоор хэлэлцмээр байна. Намайг УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш өчнөөн асуудлыг яаралтай горимоор хэлэлцэж байсан. Үүнийг яагаад яаралтай горимоор оруулж ирээд, шийдчих эр зориг гаргахгүй байгаа юм бэ. Миний мэдэхээр сүүлийн 8-10 жил Сингапур, Норвеги шиг хуримтлалын сантай болъё гэж ярьсан. Үүнийг хийдэггүй шалтгаан нь юу вэ. Цаана нь ямар эрх ашиг байгаад явуулдаггүй юм бэ. Тогтолцоог өөрчилнө гэж яриад байна. Түүнээс өмнө шийдэх өчнөөн арга зам байна. Алдсан мөнгөө олж авдаггүй юм уу, ямар арга хэмжээ авч байна вэ А.Ариунзаяа сайд аа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:Капитал банктай холбоотой шүүхийн шийдвэр одоог хүртэл гараагүй байна

 -Капитал банк дампуурсан асуудалтай холбогдуулан банкны эрх хүлээн авагчтай удаа дараа уулзаж, тодорхой арга хэмжээ аваад явж байгаа. Шүүхийн үйл явц дуусаагүй байгааг сануулсан нь зүйтэй байх. Нөгөө талаас банкны эрх хүлээн авагчтай уулзсаны дүнд сүүлийн хагас жилийн хугацаанд 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын өр, авлага байхгүй. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийх, ажилгүйдэл, тэтгэмжийн сангууд 104 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Сүүлд банкны эрх хүлээн авагчтай уулзахдаа бэлэн мөнгөөр олдохгүй бол барьцаалагдсан эд хөрөнгөөр багаар ч болтугай хохирлоо барагдуулж байсан нь зүйтэй юм байна гэж ярилцсан. Үүнийг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд олон хүнийг хамарсан асуудал учраас няхуур хандаж байгаа. Одоогоор яамныхаа хүрээнд багц хуулиа бэлэн болгоод байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Ер нь тэтгэврийн  даатгалын сан л алдагдалтай ажилладаг юм байна. Тэтгэмж, гэнэтийн ослын гэсэн бусад санг тодорхой хэмжээнд хэмнэлттэй ажилладаг юм байна. Тиймээс 2021 оны долдугаар сарын 1-нээс он дуустал хооронд нь шилжүүлэх бүрэн боломжтой.

УИХ-ийн гишүүн Г.Ганболд:

-Сан дотроо зохицуулалт хийхэд долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх боломжтой. Харин оны эхнээс хэрэгжүүлэх бол төсөвт тодотгол хийнэ гэлээ.

 

Ийнхүү байнгын хорооны хэлэлцүүлгээр НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг зогсоох хугацааг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэдэгт санал нэгдлээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөвлөсөн ёсоор хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг 2021 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлбэл 94.6 тэрбум төгрөг, оны эхнээс тооцвол 190-ээд тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт үүсэх юм. Харин уг өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлбэл Нийгмийн даатгалын санд шимтгэлээс орох орлого 195.2 тэрбум төгрөгөөр буурч мөн дүнгээр улсын төсвийн ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс энэхүү зардлыг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын үеийн хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болох юм байна.  Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.19 ЛХАГВА № 102 (6579)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

59 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 26 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 41 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 41 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин