Л.Оюун-Эрдэнэ: Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно

2021-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Энэ үеэр тэрбээр "Сайн довтолгоо бол хамгаалалт гэдэг үгэнд би дуртай. Өнөөдрийн уулзалт Монгол Улс өөрийн соёлоо олон улсад илүү таниулах гэж хичээсэн, эдийн засгийн болон соёлын шинэ хуудас байгаасай гэж хүсэж байна. Соёл бол бүх зүйл, аялал жуулчлал, инноваци, боловсрол юм. Сүүлийн жилүүдэд маркетинг дээр суурилсан соёл нэлээн давамгайлсан. Одоо бид түгээн дэлгэрүүлэх тал дээрээ анхаарах хэрэгтэй. Манай ээж аав, ах бүгд урлагийн хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Урлагаар дэлхийн хэмжээний оддын түвшинд амьдрах тийм ч амар биш. Тиймээс төр, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтарсан нэг стратегитай байх ёстой. Энэхүү агуулгыг Соёлын сайд Ч.Номинд даатгасан минь ч учиртай. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж, харж байгаа зүйлээ хийх боломжийг нь олгох нь зүйтэй. Өнөөдөр соёлын салбарын баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байгаадай баяртай байна. Соёлын салбарыг орлого олдог салбар байгаасай хэмээн уулзалтад Сангийн сайдыг ч урилаа. "The Hu" хамтлагийн хэмнэлийг хэрхэн илүү бодлогоор гаргаж ирэх вэ. Тэдэн шиг 10 инфлүсерүүдийг гаргаж ирэн, Монгол соёлыг түрж гаргах нь бидний гол зорилго. Үүнийг бүтээлч үйлдвэрлэл хэмээн нэрлэж байгаа юм.  Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно. Уул уурхайн салбартай дүйцэхүйц хэмжээний орлого оруулдаг, эдийн засгийн нөлөө бүхий соёлын салбарыг бий болгохын төлөө хамтран ажиллая" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 0 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 27 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 42 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 42 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин