Хэнийх нь үг үнэн бэ?

2021-05-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Энэ сарын 10-ны өдөр Засгийн газрын  100 хоног тохиож,  хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж ”С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Э.Бат-Үүл гэдгийг Ц.Амгаланбаатар мэдүүлсэн” гэж мэдэгдсэн юм.   Харин  Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  энэ сарын 12-нд мэдэгдэл хийж, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй” гэх үндэслэлүүдийг тайлбарласан юм. Тэдний хэний үг үнэн бэ гэдэг анхаарал татаж байна.  Талуудын байр суурийг хүргэж байна.

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй

2020.05.12

- С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж  холбоотой юм бишүү гэсэн бодол улам тодрох боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг. Хоёрдугаарт,    Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Гуравдугаарт,  Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ.  Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон. Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ болих хэрэгтэй. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна.

 

 

Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар Э.Бат-Үүлийг захиалсан гэж мэдүүлсэн

2020.05.10

-2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгааг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон. 2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. “Нотлогдож байгаа тул” гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй.  Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна гэлээ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.14 БААСАН № 98 (6575)

 

за да Нямдорж л байх, Амгаланбаатарын үг үнэн нь юу л бол
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 0 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 27 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 42 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 42 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин