Хөл хориогүй бол намар гэхэд 200 мянган хүн өвчлөх тооцоо гарчээ

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн 28 хоногийн хөл хорионы үр дүнгийн талаар УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Дөрөвдүгээр сарын эхний тооцооллоор хөл хорио тогтоогоогүй бол эмчилгээ шаардлагатай хүний тоо 30-40 мянга болох эрсдэл байсан. Хэрэв ийм ноцтой  байдалд хүрвэл эрүүл мэндийн салбар дийлэхгүй, сөхөрнө. Хөл хорио тогтоохын өмнө халдвар бараг долоо хоног бүр хоёр дахин өсч эхэлсэн шүү дээ. Тухайлбал, хөл хорионы эхэнд өдөрт 500 хүн халдвартай нь батлагдаж байсан гэвэл долоо хоног бүрийн дараа 1000, 2000, 4000, 8000 болж  өсөхөөр байсан гэсэн үг.  Хөл хорионы үр дүнд энэ аюултай хурдан өсөлтийг зогсоож улмаар сааруулж чадсан. Үүний үр дүнд ирэх намар хүртэл 100 гаруй мянган хүнийг халдвараас хамгаалж чадсан тооцоо гарч байна. Хөл хорионы чанар гэж бий. Хатуу хөл хориог 90 хувийн чанартай тогтоовол чанартай гэж үзнэ. Анхны хөл хорионы үед бол 90 хувь биелэсэн. Хоёр дахь хөл хорионы үед 80 хувь, сүүлийнхэд улирлын онцлогоос шалтгаалаад 60 хувь руу орсон. Хөл хорионы үр дүн  хувь хүмүүсийн хандлагаас гадна байгалийн нөлөөнөөс хамаарна. Хавар болохоор хүмүүсийн хөдөлгөөн яалт ч үгүй өслөө. Хөл хорионы чанар 60 хувьтай байхад өдөрт 800 илрэх прогнозтой. Хэрэв хөл хорионы үр дүн 90 хувьтай байсан бол 200 руу орох байсан. Хөл хориогүй байсан бол өдөрт гурван мянгаас дээш  тохиолдол илрэхээр байсан. Тэр хэрээр нас баралтын тоо эрс нэмэгдэхээр байлаа.

Зөвхөн хөл хорионы үед биш үүнээс хойшхи урт хугацаандаа үр дүн нь илүү тод илэрнэ. Ирэх өдрүүдэд, дараагийн саруудад гарах байсан өвчлөлийг бууруулж байгаа юм. Бидний тооцоолсон үр дүнгээр бол хөл хорио тогтоогоогүй бол есдүгээр сар гэхэд 200 мянган хүн өвдөх байсан. Өөрөөр хэлбэл, 28 хоногийн хөл хорионы үр дүнд 100 мянган хүнийг халдвараас сэргийлж чадсан. Тэр хэрээр хүндрэл, нас баралтаас хамгаалж чадлаа гэсэн үг. Зөвхөн тоо биш эмнэлгийн ачаалал даац нэмэгдсэн бол байдал улам хүндрэх  эрсдэлтэй. Бодитоор яривал нас баралт мянгаар яригдаж болзошгүй байсан.  Хөл хорионы дараа зургадугаар сарын эхэн хүртэл өдөрт гарах халдварын тохиолдол мянгаас бараг хэтрэхгүй дунджаар 800 хавьцаа тогтохоор байна. Арай эрт хөл хорьсон бол 9-21 хоногийн ч юм уу илүү богино хугацаанд хяналтандаа авч болох байсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06