Д.Улам-Оргих: 28 хоногийн хөл хорионы гол үр дүн бол эмнэлгийн ачааллыг сүйрлийн түвшинд хүргээгүй

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Сүүлийн 28 хоногийн хөл хорионы үр дүнгийн талаар УОК-ын Шуурхай штабын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “Сүүлийн 28 хоногийн хөл хорионы гол үр дүн бол эмнэлгийн ачааллыг сүйрлийн түвшинд хүргээгүйд оршино. Хэдийгээр эмнэлгийн ачаалал эцэстээ тулж, мотороор яривал эцсийнхээ чадлаар ажиллаж байгаа ч халдварын тохиолдол одоогийнхоос хоёр дахин нэмэгдэхэд сүйрлийн байдалд хүрэх эрсдэлтэй байлаа.  Хөл хорио тогтоохоос өмнөхөн халдвар тархалт хүндэрснээс өдөр бүр цөөнгүй хүний амь үрэгдэж байгаа нь маш харамсалтай байна. Үүнээс л сэргийлэх үүднээс хөл хориог санал болгож байсан. Нас баралт нэмэгдэж байгаагийн бас нэг шалтгаан нь орон нутагт өвчлөл тархсанаас шуурхай илрүүлэх байдал удааширсан явдал. Шинжилгээ аваад баталгаажуулах гэж зэргэлдээ аймаг, хот руу зөөвөрлөж хугацаа алдах хооронд өвчин хүндэрч байна.Хүндрэх л юм бол эмчилгээгүй учраас тахал гэж хэлж байгаа юм. Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хотод ч гэсэн аргагүйд хүрч шинжилгээ авах байдал удаашрах зэргээр хүндрэл үүссэн.

Нас баралт яагаад огцом нэмэгдэв гэхээр одоо бол 10 гаруй мянган хүн эмчлэгдэж байна. Анх өвчлөл эхлэх үед  эмнэлгийн хүчин чадал 500 дотор байсан бол хөл хорьж хугацаа хожсоны хүчинд 1000 орчим болгосон. Дахиад ор дэлгэсэн ч  эрчимт эмчилгээний хүний нөөц нэмэгдэх боломжгүй. Эхэн үед өвчлөнгүүт нь илрүүлж хүндрүүлэхгүйгээр эмнэлгийн хяналтад авч байсан учраас нас баралт ховор байсан. Харин халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж хөнгөн өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэхээс өөр аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаж байгаагаас өдөр бүр эмгэнэлт явдал болсоор байна. Анх хүмүүс хөл хорио тогтоолоо, витамин өгөөд гаргалаа гэж  гомдоллож байсан. Гэтэл байдлыг хүндрүүлэхгүй хяналтад байлгасны ачаар олон хүний амь насыг аварсан юм шүү. Нас барсан хүмүүсийн ихэнх нь хөл хорионы өмнө халдвар авсан хүмүүс байгааг цаашид ч анхаарах ёстой. Ер нь  байдлыг дахиж хүндрүүлбэл цаашид нас баралт нэмэгдэж мэднэ. Өнөөдрийн түвшин дотор баривал сайн" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 54 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 11 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

16 цаг 3 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 14 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 20 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13