Л.Оюун-эрдэнэ: Мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай тавдугаар сарын 12-ны өдөр танилцав.

Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10000 тонн ноос, 1000 тонн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.Тус цогцолбор ашиглалтад орсноор 7500 орчим байнгын ажлын байр бий болно. Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугам 50 хувь, гадна дулааны 3.9 км шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засгийн газраас тэргүүлэх 100 төслийг нэрлээд буй. Үүнд малын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн экспортлох тус цогцолбор багтаж байна. Төрөөс цогцолборыг ашиглалтад ороход бүх талаар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд хэлээд Монгол Улс малаа төрөлжүүлж өсгөн ашиг шимийг нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортод гаргах цаг болсон гэдгийг онцолсон юм.Дархан арьс ширний цогцолбор баригдсанаар малын түүхий эдийг дотооддоо боловсруулах, дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орон нутагт тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 0 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 27 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 42 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 42 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин