Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан уу

2021-05-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БОЛД

 

Шуудхан хэлэхэд, УИХ, Засгийн газар цаашдаа хэнийг хаана, ямар албан тушаалд томилох гэж байгаагаа ултай харах цаг иржээ. Тэгээгүйгээс завхрал үүсээд эхэллээ.

Энд маш ноцтой асуудал хөндөх гэж байна.

Сүүлийн үед Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Сангийн яамны зохион байгуулж буй хэвлэлийн хурлуудад оролцож, Сангийн сайд Б.Жавхлантай хамт телевиз, сайт, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл, ярилцлага өгч, бодлого ярьж суудаг боллоо.

Сэдэв нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” байх аж.

Энэ хөтөлбөр бол Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн төсөл, Сангийн яам л гардаж хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тухай хуулиар Сангийн яам бол ерөнхий чиг үүргийнх бөгөөд эрхлэх асуудалд нь энэ багтдаг.

Харин Монголбанк үүнд ямар эрх хэмжээтэй оролцох ёстой вэ. Монголбанкийг Засгийн газартай ямар хэмжээнд харилцах ёстойг хуулиар тогтоогоод өгчихсөн. Тэнд “Монголбанкны Ерөнхийлөгч Монголбанк болон банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд зөвлөх эрхтэй оролцож болно”, бас “Засгийн газрын шийдвэр төрийн мөнгөний бодлогод харшилж байвал Монголбанк энэ талаар Засгийн газарт мэдэгдэнэ” гэсэн байна.

Гэтэл Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч нь Сангийн сайдыг дагаж салбаганаад байгаа нь хоёр байгууллагын статус, чиг үүрэг, хуулийн тэнцвэрийг алдагдуулсан явдал болж байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хоёрын хувьд ойр хүмүүс л дээ. Хүн бүр л мэднэ. Ялангуяа банк, санхүүгийн салбарынхан “доторлож” мэддэг.

Өмнө нь Монголбанкинд дарга цэрэг явсан. Дараа нь Б.Жавхлан нь Г.Дөлгөөнийг банкны Хөгжлийн банкны дэд захирал, Төрийн банкны гүйцэтгэх захирал болгоход дэмжсэн л гэдэг юм. Энэ талаар мэдэхгүй, ярихгүй хүн ховор доо.

Ухаад яривал өөр ч олон юм бий. Ямар ч байсан Б.Жавхлан, Г.Дөлгөөн хоёр ойрын холбоотой.

Гэлээ гээд Г.Дөлгөөн Сангийн яамны газрын дарга шиг гүйж, ажилд нь үүрэг гүйцэтгээд Монголбанкны эрх хэмжээг унагаж болохгүй. Ингэж холион бантан хутгасны горыг дараа нь хэн амсах вэ.

Энэ хоёр хүн дараа нь “...“Монголбанк  нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх” гэсэн албан ёсны харилцаа байдаг. Түүний дагуу хамтран ажиллаж байна гээд гүрийж үзэх байх. Үгүй л дээ.

Г.Дөлгөөний энэ үйлдэл бол Монголбанкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Монголбанк Засгийн газраас хараат бус байна” гэснийг, “Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ, хэлцэл байгуулахыг хориглоно” гэснийг тус тус ноцтой зөрчиж байгаа юм.

Ер нь тэгээд Б.Жавхлан ч, Г.Дөлгөөн ч таваг таваг дахь хоолоо идэх л ёстой. Монголбанкийг, Сангийн яамыг хуульд зааснаас өөрөөр ажиллуулж болохгүй.

Энэ үйлдлээ яаралтай зогсоохгүй бол Г.Дөлгөөн Монголбанкийг Сангийн яамны “суганд” аваачаад хавчуулчихсан гэсэн яриа хөөрөө санхүүгийн салбар, улс төрийн хүрээнд газар авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.12 ЛХАГВА № 96 (6573)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

47 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

4 цаг 7 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

9 цаг 19 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

9 цаг 19 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

9 цаг 19 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 48 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

20 цаг 6 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

23 цаг 13 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин