Л.Оюун-Эрдэнэ: Бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл байх болно

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Л.Оюун-Эрдэнийн  тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу амжуулав. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан амаргүй цаг үе байсан ч чамлахааргүй ажилласныг Засгийн газрын тэргүүн болоод танхимын сайд нар тайлагналаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахалын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах шууд цаг үеийг хожиж чадсан алхам. Цар тахал эдийн засаг хоёр урвуу хамааралтай. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан найм  орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэдгийг мэдээллийн эхэнд тодотгосон юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 101 дэх өдөр эхэлж байна. Харин ирэх цаг хугацаа, цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицитайгаар харж байгаа, 2021-2030 онд Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Гэхдээ бүгдийг шинээр эхлэх биш бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл байх болно гэдгийг итгэл төгс хэлье. Цар тахлыг амжилттай даван туулсан 10 улсын нэг нь Монгол байх болно хэмээсэн Ерөнхий сайд хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

59 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

9 цаг 26 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

9 цаг 41 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

9 цаг 41 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин