НДШ: Хоёр биш тав

2021-05-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх долдугаар сараас эхлэн хоёр хувиар нэмэгдэх тухай яригдаж байна. Үнэндээ энэ нэмэгдлийг аль 2017 онд л баталсан юм. Цар тахал гараагүй бол одоо нэмэгдээд 26 хувь болно гээд байгаа шимтгэлийг бид 2020 оноос төлөөд явах байсан. Товчхондоо бол 2017 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас ОУВС-гаас санхүүжилт авахын тулд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд 2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14-өөс 19 хувь хүргэж баталсан. Бусад төрлийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг шат дараатайгаар  таван хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. Тодруулбал, 2017 онд ажил олгогч, ажилтан тус бүр тэтгэврийн даатгалын шимтгэлд долоон хувь төлдөг байсан бол 2018 онд найман хувь, 2019 онд 8.5 хувь болж нийт дүнгээр НДШ гурван хувиар нэмэгдээд байв. Харин хуулийн хугацаагаараа 2020 онд дахиад нэг, нэг хувь нэмэгдэж тэтгэврийн даатгалын шимтгэлд тус бүр 9.5 хувь төлөх ёстой байв. Өөрөөр хэлбэл, одоогийн яригдаад байгаа хоёр хувийн нэмэгдлийг төлж эхлэх байсан. Харин тухайн үед Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хориг тавьж энэ хугацааг нэг жилээр хойшлуулсан. Тун удалгүй цар тахал, хөл хорионоос үүдэлтэй аж ахуй нэгжүүдийн санхүү хүндэрч УИХ, Засгийн газраас тодорхой хуулиудыг гаргаж 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тухайн он дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн. Ингээд 2021 оны нэгдүгээр сараас тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг жилээр хойшилсон хоёр хувийн нэмэгдлийг төлж эхлэх байв. Харин дотоодод халдвар алдаж байдал улам хүндрсэн тул энэ оны нэгдүгээр сараас ирэх долдугаар сар хүртэл зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдээгүй хувилбар буюу 8.5 хувийг ажил олгогч, ажилтан тус бүр төлж байгаа юм.  Энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд компаниуд ямар байдлаар хамрагдаж байгааг тодорхой хэлэхэд бэрх. Ямартай ч хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг аль болох бүрэн хамруулж байгаа гэж мэдээлж байгаа.

Үнэндээ хамгийн олон удаа засвар, нэмэлт өөрчлөлт, дагалдах, холбогдох хууль журмууд гарч, сүүлдээ ойлгоход ч бэрх болоод байгаа нь Нийгмийн даатгалын тухай хууль. www.legalinfo.mn сайт руу ороод харвал хамгийн олон зураас, тодотгол бүхий эрээн мяраан хуулиудын нэг нь энэ. Тиймээс ч нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг шимтгэл төлөгчид сайтар ойлгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Тэгвэл яг өнөөдрийн байдлаар бол бид нийгмийн даатгалын шимтгэлд цалингаасаа 8.5 хувийг, ажил олгогч мөн 8.5 хувийг нийт 17 хувийг төлж байна. Энэ бол зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэл гэдгийг дээр хэлсэн. Харин хоёр сарын дараа буюу долдугаар сарын 1-нээс бусад шимтгэлүүд, мөн 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжих байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэлтэйгээ нийлээд нийтдээ 26 хувийн шимтгэлийг нийгмийн даатгалд төлнө гэсэн үг. Үүний 13.5 хувь нь ажил олгогчид, 12.5 хувь нь ажилтанд ногдож байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд энэхүү хоёр хувийн нэмэгдлийг хэрэгжүүлэхгүй байх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Хэрэв хуулийн төсөл нь батлагдвал бид цар тахлаас өмнө төлдөг байсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явна байх. Гэхдээ одоо л шуугиж, анхаарал хандуулаад байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал бол аль 2017 оноос эхлэлтэй, эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хариуцлагагүй байдал, өр төлбөрөөс улбаатай хоёр ч биш таван хувийн нэмэгдэл гэдгийг бид сайн ойлгох ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

5 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

5 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

5 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

16 цаг 5 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

16 цаг 24 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

19 цаг 31 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09