Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох тогтоол баталлаа

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

МАХН-ын удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.   Энэ сарын 3-нд МАХН бага чуулганаа зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.  Бага чуулганаар гаргасан шийдвэрийн талаар болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга  Н.Энхбаяр,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга,  МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Шинэ Үндсэн хуультай болох талаар нэгдэх гэрээнд тусгасан

 

 -Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. Харин МАХН, МАН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, ард түмний эв нэгдлийг бодож,  Монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд  МАН-ын нэр дэвшигч, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан.  Энэ гэрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хоёр намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан.  Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү,  эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн сэдэв.  Эцэст нь маш олон талын нөхцөл байдлаас шалтгаалж нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.   Нэгдэх гэрээнд гарын үсэг зурахдаа хоёр  нам хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон. Нэгдүгээрт, энэ бол дарга нар нь сууж байгаад яриад шийдчих асуудал биш юм.   Тиймээс хоёр намын жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн.  Ингээд тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна.  Ингэж байж төрийн гажуудал арилга гэж үзэж байна.   Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа.  МАН-ын Засгийн газар ялангуяа У.Хүрэлсүх Засгийн газраа толгойлж ажиллаж байхдаа уул уурхайн ордууд цөөн хэдэн хүн эзэмшилд очсон.  Олон нийт хүртэхгүй байна гэсэн байр сууриудыг их тодорхой илэрхийлж байсан.  Энэ асуудлаар идэвхи санаачлага гаргаж ажилласан. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим дээр нэгдсэн.  ОХУ, Швед, Норвеги, Англи, Франц, Канад зэрэг дэлхийн хамгийн хөгжилтэй орнууд өөрийн Үндсэн хуульд ямар улс байгуулах гэж буйгаа Үндсэн хуульдаа бичдэг.   Түүндээ нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс гэж тодотгож өгсөн байдаг.  Нийгмийн чиг баримжаатай улс ямар байдаг вэ гэхээр залуучуудаа боловсролтой болгоё.  Нарийн мэргэжилтэй болгоё, эрүүл мэндийн асуудалд нь анхааръя.  Хөдөлмөрийг шинээр үнэлье гэсэн ойлголтууд энд байгаа юм. Тэгэхээр нийгэмд тулгамдаад байгаа энэ бүх асуудлуудыг хоёр намын нэгдлийн хүрээнд шийдэх зориг гаргасан.  Намын дарга нарт эр зориг, бодлого, хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл байна.  Үүнийг бид олж харж, нэгдэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн.  Түүнчлэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд  нэгдэн оролцож,  МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцож байна.  МАН-ын нэр дэвшигч ялах ёстой.  Энэ ялалтын ард нэг нам, хэсэг бүлэг хүмүүс биш.  Бүхэл бүтэн ард түмэн, улс орон ялах юм шүү. 

Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад "МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй” гэлээ.

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: МАХН-ын бүх шатны гишүүд дэмжигчдийг сонгуулийн ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна

 

-МАХН-ын ээлжит 11 дэх Бага чуулган цахимаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Удахгүй Төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль болно. Тэгвэл МАХН-ын Бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж оролцох  тогтоолыг баталлаа. Түүнчлэн сонгуулийн ажилд МАХН-ын бүх шатны гишүүд дэмжигчдийг идэвхи санаачлагатай оролцохыг уриалсан.  Түүнчлэн бага чуулганаар МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг энэ сарын 16-нд  тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. МАХН,  МАН нэгдэн нийлж,  том зорилгын төлөө цаашид явахаар болсон.  Үүнийг намын гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдвэрлэсэн.  Бага чуулганаар мөн нэгдэн нийлэх хамтын ажиллагааг баталгаажууллаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

20 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

20 цаг 44 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

20 цаг 47 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

20 цаг 48 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

20 цаг 49 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин