Энэтхэг:Халдварын хоёрдугаар давлагаанд залуу хүмүүс их өртөж байна

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэг улсад цар тахлын “хямрал” нүүрлэлээ. Нэг өдөрт бүртгэгдэж байгаа COVID-19 халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж, нас барсан хүмүүсээ оршуулахад ч тун хүндрэлтэй боллоо. Ингэхдээ тус халдварын хоёрдугаар давлагаанд залуу хүмүүс их өртөж, амиа алдаж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Халдварын эхний давлагааны үеэр нийт өвчтөнүүдийн 30 хувь нь 30-аас доош насныхан байсан гэж Энэтхэгийн Цар тахалтай тэмцэх газрын дарга Паул дөрөвдүгээр сарын 19-нд мэдэгдсэн. Одоогийн байдлаар энэ тоо 32 хувь болж өссөн байна. Мөн эхний давлагааны үеэр өвчтөнүүдийн 21 хувийг 30-45 насныхан эзэлж байсан бол энэ удаа энэ тоо өөрчлөгдөөгүй хэмээн Засгийн газраас гаргасан статистик мэдээнд дурджээ.

Энэ талаар Цар тахалтай тэмцэх газрын дарга Паул “Халдвар авсан залуу хүмүүс тийм ч эрсдэлтэй байдалд хүрсэнгүй. Улсын хэмжээнд халдварын тархалт наснаас хамааран өөрчлөгдсөн зүйл алга” гэж ярьжээ. Гэхдээ бусад орнуудтай харьцуулахад Энэтхэгийн халдварт өртөж байгаа хүмүүсийн дундаж нас 28 буюу залуу байгаа юм. Тухайлбал, халдварт өртөж байгаа хүмүүсийн дундаж нас АНУ-д 38, Англид 40 байна.

Харин доктор Чандрасехар Синха хоёр дахь давлагаанд хүүхдүүд илүү өртөж байгааг онцоллоо. Тэрбээр “Хэрэв таны хүүхэд халдвар авбал цочирдох хэрэггүй. Учир нь хүүхэд тань илүүдэл жингүй,  амьсгалын замын өвчингүй бол эмнэлэгт  хэвтэх эсвэл хүчилтөрөгчийн баяжуулагч шаардлагагүй” гэж ярилаа.

“Мутацид орсон вирус халдвар хурдан тархах шалтгаан болсон”

Вакцинаас өөр халдвараас урьдчилан сэргийлэх боломж байхгүй гэж үзэж байгаа ч хоёр тундаа хамрагдсан хүн халдвар аваад эмнэлэгт ирсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, Энэтхэгт үйлдвэрлэсэн Covaxin вакцины бүрэн тунд хамрагдсан 1.7 сая хүнээс 695 нь халдвар авчээ. Мөн AstraZeneca вакцины хоёр тунг тариулсан 15 сая хүнээс 5014 нь халдвар авсан байна.

Мөн Энэтхэгт Англиас гаралтай B.1.1.7 мутацид орсон вирусын Энэтхэг хувилбар илэрсэн нь халдвар илүү хурдан тархах шалтгаан болсон гэж үзэж байна.Энэ талаар доктор Балрам Бхаргава “Вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдвар авсан хүмүүсийн ихэнх нь халдварын голомтод ажилладаг эрүүл мэндийн салбарынхан байна. Тэд хамгийн түрүүнд вакцинд хамрагдсан ч мэргэжлийн онцлогоос шалтгаалан халдвар авч байгаа.Вирусын мутацид орсон хувилбар илүү хурдан тархахаас өмнө хүн амынхаа 50-60 хувийг яаралтай вакцинжуулах шаардлагатай” гэв. Энэтхэг энэ сарын 1-нийг хүртэл зөвхөн эрүүл мэндийн ажилтан болон эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж байв. Гэвч 1.3 тэрбум хүн амын ердөө хоёр хувь нь вакцинд хамрагдаад байна. Харин АНУ-ын иргэдийн 30 хувь нь бүрэн дархлаажсан юм. Энэтхэгийн вакцинжуулалт ийм удаан байгаа нь халдвар хурдан тархахад нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.Тус улс бусад орны адил хамгийн эрсдэлт бүлэг болох ахмад настан болон халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг эхэнд вакцинжуулсан. Үүнтэй зэрэгцэн хоёрдугаар давлагаанд өртсөн тус улсад гуравдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн вирусын шинэ хувилбарыг вакцин дарж чадахгүй байх вий гэдэгт олон нийт санаа зовниж эхэллээ.  Учир нь судлаачид шинэ хувилбарын талаар одоог хүртэл хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй байна.

Энэтхэгт агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлын нэг нь байдаг. Тэгвэл цогцоснуудыг шууд шатааж байгаа нь агаарын чанарыг улам муутгаж, цар тахлын улмаас өвчин хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус улсад 20.2 сая хүн халдвар авч, 222 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж:CNN

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

9 цаг 58 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

15 цаг 4 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

21 цаг 31 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

21 цаг 31 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

21 цаг 31 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин