НЭМҮТ:16-69 насны хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй байна

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Архаг суурь өвчтэй хүмүүс COVID-19-өөр хүндрэх эрсдэл өндөр байгаа учир энэ халдвараас хэрхэн сэргийлэх талаар НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа зөвлөгөө өглөө.  
Тэрбээр “Бид Дэлхийн зүрхний холбооноос долоо хоногт тутамд мэдээлэл авдаг. Таргалалт бол зүрхний өвчнөөр нас барах, эмнэлэгт хэвтэх өндөр эрсдэлт хүчин зүйл болдог. Тамхи татах нь COVID-19-ийн хүндрэлийн гол эрсдэлт хүчин зүйл юм. Нойргүйдэх нь зүрх судасны өвчний нас баралттай холбоотой гэж судлаачид танилцуулж байна.
НЭМҮТ-өөс 4-5 жилд тутамд ДЭМБ-ын зөвлөмжөөр халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгааг хийдэг. 2019 онд 15-69 насны 6780 иргэнд
хийсэн судалгаагаар  40-69 насны  таван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй, эсвэл ойрын 10 жилдээ энэ өвчинд өртөх эрсдэлтэй байна. 16-69 насны хүн амын 49.4 хувь нь илүүдэл жинтэй.Насанд хүрэгчдийн 44 хувь нь даралт ихсэх өвчтэй. Бодисын солилцооны хам шинж буюу таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх өвчтэй иргэд хүн амын 28.6 хувьд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдэд энэ эмгэг түгээмэл байна. Энэ бүх эмгэгийн шинж тэмдэггүй цоо эрүүл хүн Монгол Улсын нийт хүн амын дөрөвхөн хувийг эзэлж буй юм. Монголчуудад суурь, архаг өвчний эрсдэлт хүчин зүйл маш өндөр байна” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 9 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 29 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 35 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13