Ногоон оффис, ногоон худалдан авалтыг дэмжиж тогтвортой хөгжлийн боловсролыг түгээнэ

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

ХЭН ЮУ ХЭЛЭВ?

“Хэнийг орхихгүйгээр хөгжих” уриатай тогтвортой хөгжлийн 17 зорилтын 4 дэх зорилго буюу Чанартай боловролыг дэмжих зорилгын хүрээнд Тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилт ордог. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл-II-ын хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганыг зохион байгуулж байна. Чуулган “Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Mонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, санаачилга” сэдэвт форумаар эхэлж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын хүрээлэн, Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн төлөөлөл илтгэл тавьж оролцлоо. Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга түншлэл” үндэсний виртуал чуулганы эргэн тойрондох мэдээллийг Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN  сайт "Онцлох сурвалжлага" булангаараа хүргэж байна. .

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ЗАГВАР СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БИЙ БОЛГОНО

П.Лхагвасүрэн (“ТХБ-II” төслийн түшиц байгууллага-Боловсролын хүрээлэнгийн захирал, Ph.D, проф):

- Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх нь энэ төслийн зорилго юм. Бүх нийтийн тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсад орон нутгийн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлснээр үр дүндээ хүрнэ. Үндэсний түвшинд 11 байгууллагын 22 гишүүн бүхий Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг зөвлөн чиглүүлж ажиллаж байна. Харин орон нутагт
6 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт Техникийн зөвлөн зохицуулах орон нутгийн баг 17 байгууллагын 114 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн загвар сургууль бүрт “Тогтвортой хөгжлийн боловсролын сургууль, сум/ хорооны зөвлөл (ТХБСЗ)” байгуулагдан 900 орчим хүн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааг хангах ТЗЗҮБ-ийг ажилллуулж,  салбарын хүний нөөцийн чадавхыг ногоон оффис, ногоон худалдан авалтыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн боловсролыг түгээж, хандлага, соёлыг төлөвшүүлнэ.

Үүнийг аймаг, дүүрэгт ч мөн хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн боловсролын загвар сургуулийн менежментийг бий болгож, үндэсний  хэмжээнд бусад сургуульд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх жишиг, хөдөлгөгч хүч бүрдүүлнэ.

САЛБАР ХООРОНДЫН УЯЛДААГ САЙЖРУУЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗУРАГЛАЛ ГАРГАНА

Э.Шинэцэцэг (Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургуулийн төвийн гүйцэтгэх захирал, төрийн удирдлагын докторант)

- Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх,  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахТогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр-ийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар баталсан.

Тогтвортой хөгжлийн төслийн хүрээнд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бүх түвшний бодлого, төлөвлөлтэй уялдсан байдлыг тодорхойлох; 2020 оныг хүртэл хүрсэн үр дүнгээ нэгтгэн тоймлох; “ТХБ 2030”-ыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; Оролцогч талуудын хамтын санаачилга, түншлэлийн арга хэлбэрийг илрүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх, нэгтгэх; Салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааны зураглалын төслийг боловсруулах; Мэдээллийн баазыг баяжуулах, цахим орчинд ажиллах хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хамтын санаачилгыг үүсгэсэн. Байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний болон орон нутгийн бүх түвшний төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн институт, ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хамруулж, салбар хоорондын бүх түвшний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж буй нь энэ төслийн онцлог юм.

Энэхүү үндэсний виртуал чуулган 4 өдөр үргэлжилж, 13 байгууллага, 75 зохион байгуулагчийн оролцоотойгоор 8 бүлэг сэдвийн хүрээнд форум хэлэлцүүлэг өрнөж, 34 илтгэгч, 70 салбар хуралдааны илтгэгчтэйгээр зохион байгуулагдах болно.

Монгол Улсын ТХБ-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах нь нэгдсэн үйл ажиллагааны гол зорилго юм.

АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Т.Ням-Очир оловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга)

 -Байгаль, нийгмийн аль ч түвшний, ямар ч төвөгтэй үйл явцад тухайн системийн хэвийн үйл ажиллагааг хангахдаа түүний аюулгүй байдлыг хадгалж, өнөөгийн болон хойч үеийнхээ “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь нэн чухал. Энэ нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго нь чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, аз жаргалтай амьдралын ээлтэй орчинд, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй, эрүүл монгол хүнийг хөгжүүлэх явдал. 2021-2026 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь монгол хүний онцлог, давуу тал, үнэт зүйлийг тодорхойлох; Сургалтын хөтөлбөрийг монголын түүх, эх хэл, зан заншил, эх оронч үзэл хандлага, үндэсний өв уламжлалын агуулгаар баяжуулах; Бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хоол, хүнсний тухай боловсрол олгох; Сургалтын цахим платформ хөгжүүлэх; Боловсролын чанарыг олон улсад үнэлүүлэх юм.

Иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, тэгш боломж олгох; сургалтын агуулга, хөтөлбөр, стандартын хэрэгжилтийг үнэлэх, сургалтын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлсийн агуулгыг тусгах; монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; боловсролын чанарыг үнэлэх бодлогыг төрөөс баримталж байна.

Цаашид бүх түвшинд гаргах бодлого шийдвэрийн үндсийг боловсруулах, сайжруулах шаардлагатай байна. Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш.  Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдал, багш, ажиллагсдын хүйсийн харьцаа алдагдсан, ерөнхий боловсролд хөвгүүдийн сурлагын амжилт анхаарал татахуйц сул. Хэрэгжилтийг хангах байгууллага (институт), хэрэгжилтийг удирдах үйл явц, засаглалын асуудалд онцгой анхаарал хандуулах чухал байна.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, НӨӨЦИЙН ХЭМНЭЛТТЭЙ, ЦЭВЭР ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД УРАМШУУЛАЛ ОЛГОНО

Ц.Уранчимэг (БОАЖЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга)

-Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, эрдслийг даван туулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” нь 2022 он хүртэл үргэлжлэх бөгөөд 2030 он гэхэд зөвхөн “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд Монгол Улс нийт 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум ₮ хэмнэх урьдчилсан тооцоог гаргаад байна.  Мөн байгальд орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх ажлын хүрээнд нийт 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлжээ. 2013-2019 онд нийт 55.9 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг татварт оногдох орлогоос чөлөөлсөн.  “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, цэвэр техник, технологи, нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 онд “Хай би Ойл” ХХК, “Цэцүүх  трейд” ХХК, “Мсрт” ХХК, “Мон батт” ХХК зэрэг 4 аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, мөнгөн урамшуулал олгосон. Цаашдаа байгаль, нийгмийн аль ч түвшинд ямар ч тохиолдолд аюулгүй байдлыг хадгалж, “амьдралын чанар”-ыг хэвийн түвшинд байлгах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно гэж үзэж байна.

Чуулган маргааш “Тогтвортой хөгжлийн түншлэл-Орон нутгийн манлайлал”, “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилнэ. Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл https://www.eduexpo.mn/ цахим платформд хандана уу.                                                                                                                     

Эх сурвалж: www.polit.mn

 

 

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон АН-ын дэд даргаар ажиллана

ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон Сүхбаатарын дүүргийн АН-ын дэд даргаар ажиллана

40 мин
“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд Г.Занданшатарт хандлаа

54 мин
О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

О.Цогтгэрэл: Засгийн газарт хамтрах болон албан тушаалын тохиролцоо хийх бодолгүй байна

2 цаг 12 мин
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгожээ

2 цаг 28 мин
"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ

"АИ-92"-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

2 цаг 45 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2 цаг 51 мин
“Улаанбаатар барилга-2026” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар барилга-2026” үзэсгэлэн “Мишээл экспо”-д нээлтээ хийлээ.

9 цаг 2 мин
АН-ын акц үргэлжилж, МАН улс төрийн шийдвэр гаргав

Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш парламентын үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь АН-ын бүлгээс

9 цаг 2 мин
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэжээ

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх заалтаар маргаан үүсгэлээ

21 цаг 50 мин
Английн “BBC Media Action” болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтралаа дүгнэлээ

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайллыг дэмжих зорилготой олон талт хамтын ажиллагаа идэвхжиж байна.

22 цаг 0 мин