МАХН ээлжит бус Их чуулганаа энэ сарын 16-нд товлов

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

МАХН-ын Бага чуулган өчигдөр цахимаар хуралдлаа.  11 дэх удаагийн Бага чуулганы хуралдаан 97.5 хувийн ирцтэйгээр эхэлж,  хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ.

Үүх түүх, угшил нэгтэй намуудын улс төрийн байр суурь, үзэл бодлын зөрчилдөөн арилсан гэж үзэж МАХН, МАН нэгдэж, өнгөрсөн сарын 29-нд намын дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.   Тэгвэл нэгдэн нийлж, улс төрийн үйл ажиллагаа явуулах тухай асуудлыг Бага чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталгаажууллаа.

МАХН МАН нэгдсэнээр тогтолцооны шинэчлэл хийх замаар үндэсний аюулгүй байдлын бодлогыг шинэ түвшинд гаргах, сонгодог парламентын засаглалтай болох, байгалийн баялагийг ард түмний дундын өмч болгох, Монгол хүн Монгол орондоо сэтгэл хангалуун амьдрах нийгмийг бий болгож боловсрол, эрүүл мэнд, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дэмжлэг үзүүлдэг болох, хараат бус хууль, шүүхийн байгууллагыг бий болгох, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн системийг ил тод болгож, сайжруулах талаар бодлогоо нэгтгэж ажиллах тухай намуудын хамтын ажиллагааны гэрээнд туссан байна.

“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж байгааг намын удирдлагууд онцолсон байдаг. 

Мөн бага чуулганы хуралдаанд МАН-тай нийлэхтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийн дагуу МАХН-ын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, нийт гишүүдийн 90 хувь дэмжсэн дүнг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, намуудын нэгдэх ажлын хэсгийн ахлагч Б.Тулга танилцуулав.  Цаашид  мөн улс төрийн намын тухай  хуулийн дагуу намууд нэгдэн нийлэх тухай асуудлаар МАХН-ын Их чуулган хуралдаж шийдвэрлэх ёстой тул МАХН-ын Ээлжит бус Их чуулганаа энэ сарын 16-нд товлов. 

Түүнчлэн бага чуулганаар улс төрийн нэгдмэл үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж ажиллах тухай шийдвэр гаргалаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05