З.Боргилмаа: Цар тахлын үеэр хараат бус чөлөөт хэвлэлийн шинж чанар бүдгэрсэн

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 оны тавдугаар сарын 3-ныг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн зарласнаас хойш 28 жил өнгөрчээ. Тус өдрийг энэ жил "Мэдээ-нийтийн сайн сайхны төлөө" урианд дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өчигдөр цахимаар зохион байгуулж, Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар салбарынхан санал бодлоо солилцлоо. 

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сэтгүүл зүйн салбар төдийгүй бүх салбар хүнд цаг үеийг тууллаа. Манай салбарт тулгамдсан асуудал ч их гарсан. Тухайлбал, цар тахлаар далимдуулан төрийн албан хаагчид эх сурвалж болохоос татгалзах, төрийн тусгай обьект руу орж гарахыг хориглосонтой холбоотойгоор нээлттэй сурвалжилга хийх боломж хомстох, зар сурталчилгаанаас үүдэлтэй санхүүжилт хүндэрсэн зэргээр хараат бус чөлөөт хэвлэлийн шинж чанар бүдгэрсэн. Үүнийг бид тухай бүрт нь сануулахгүй бол хараат бус байдлаа алдахад хүрэх аюултай. МСНЭ-ээс хайрцаглагдсан мэдээллийг нэгтгэн түгээдэг явдалтай нэгдэхгүй гэдгийг зарласан. Хэвлэлийн эрх чөлөө бол олон нийтийн мэдэх эрхтэй холбоотой чухал асуудал” гэсэн юм.

УИХ-аас  өнгөрсөн оны нэгдүгээр сарын  10-нд баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Эрүүгийн хуулийн 13.14, 14.2, 14.3, 14.8 дахь хэсэгт зааснаар сэтгүүлч холбогдсон хэргийн судалгаанаас харвал  өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 1-ний хооронд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон 118 хэрэг бүртгэгджээ. Гэвч эдгээр нь бүгд хэрэгсэхгүй болсон буюу шүүхээр нэг ч хэрэг шийдэгдээгүй байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

3 цаг 57 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

4 цаг 1 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

4 цаг 3 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

4 цаг 6 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

10 цаг 53 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 58 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

10 цаг 58 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин