Альва Мюрдаль орчин үеийн Шведийг бий болгосон эмэгтэй

2021-05-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Х.ОЮУНБОЛД

“Бид утгагүй хэт их зэвсэг бүтээхийн төлөө хийсэн өрсөлдөөнийг харсан. Тиймээс өнөөдөр миний хэлэх үг бол энэ дэлхий өвчтэй байна гэж би бодож байна”. Энэ бол Альва Мюрдалийн 1982 онд Нобелийн энхтайвны шагнал авахдаа хэлсэн үг аж.

Тэрбээр энэ зууны эхээр цөмийн зэвсэггүй өөр дэлхийд төржээ. Мөн энэ зэвсэг нь түүний төрсөн нутаг фермер, ядуучууд, эцгийн эрхт ёст ноёрхсон Шведэд бараг мэддэггүй зүйл байсан аж. Түүний охин Каж Фоелстер “Тэр зууны эхээр Швед Европын хамгийн ядуу орон байжээ. Альва бага сургуульд явж чадаагүй бөгөөд тэр үед хөдөө амьдардаг охидуудыг сургуульд явахыг зөвшөөрдөггүй байсан” гэж ”ВВС”-д ярьсан байна. Гэхдээ залуу Альва социалиаст Герман, Шведийн философийн номоор дүүрэн номын сангийнхаа номыг уншсан байна. Ингэснээр аавыгаа  сургуульд суралцахыг дэмжихийг үнэмшүүлж чаджээ. Харин тэд сургуулиас гадуур багш хөлслөх хэрэгтэй болсон байна. Түүнээс гадна хувиараа заалгаж сурсан тэр хичээлүүдээс гадна охин XX зууны дунд үеэр Шведийн улс төрийн бодлогод ноёрхох социал демократ намын анхны гишүүдийн нэг байсан аавынхаа нийгмийн шударга үзэл санаа, улс төрийн талаар сурчээ. Түүний аав  шинэ үзэл санаа, том охинд нь шингэсэн санааг сонирхож байсан аж. Альва Мюрдалийн охин “Ээжийгээ гурав эсвэл дөрвөн настайдаа тэр хүмүүсийн маргааныг сонсохын тулд хурлынх нь үеэр ширээн доогуур ороод суучихдаг байсан” гэж “ВВС”-гийн “Witness History” хөтөлбөрийн үеэр ярьсан байна.

 

Унадаг дугуйтай хайр

Альва 17 настайдаа түүний амьдралыг өөрчилсөн оюутантай танилцжээ. Амарч байхдаа Гуннар Мюрдаль найзуудтайгаа дугуйтай аялал хийхээр явсан байна. Харин нэг өдөр тохиолдлоор Альвагийн  гэр бүлийн эдлэнд зогсжээ. Тэр мэддэг бүх зүйлээрээ сайрхахыг бодсон ч охин түүнээс Германы философич Артур Шопенгуэрийн тухай уншихыг хүссэн байна. Залуу ч гайхжээ. Ингэснээр тэдний хайр дурлал эхэлжээ. Тэд хамт ажиллаж,  амьдарч, суралцаж, бичихээс гадна хамтдаа адал явдалтай байх болно гэж төсөөлж  байсан 1924 онд гэрлэсэн байна. Тиймээс тэрээр Гуннартай уулзахаар Стокогольм руу явжээ. Гуннар тэнд хожим нь Нобелийн шагнал хүртсэн хууль дараа нь эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Харин Альвагийн хувьд номын санчаар сурсан байна. Харин тэдэнд 1929 онд тэтгэлэгтэй аяллаар АНУ руу явж нэг жил амьдрах санал тавьжээ. Хэдийгээр тэд  хоёр нас ч хүрээгүй байсан хүү Жаныгаа Шведэд гэр бүлийнхэнтэйгээ үлдээж завшааныг ашигласан байна. Гэхдээ түүний охин Сиссела Бокийн хэлснээр Альва хожим нь түүний амьдралдаа хийсэн том алдаа гэж үздэг байсан талаар ярьжээ.

 

 “Шведэд тэр зүйл  тохиолдох ёсгүй”

Альва болон Гуннарын хувьд энэ нь эргэлт байв. Тэд АНУ-д их хямралын эхэн үед иржээ. Мөн энэ орноор явахдаа харсан зүйлс нь тэднийг цочирдуулсан байна. Фоелстер “Тэнд очсон болон тэр үед тэд улс төрийн ухамсар ойлголттой болжээ.  Дэлхийн хамгийн баян оронд ядуурал их байгаа нь тэднийг айлгасан аж. Тиймээс тэр зүйл Шведэд тохиолдох ёсгүй гэдэгт итгэлтэй байсан” гэж онцолжээ. Түүнээс хойш хэдэн жилийн дараа тэд Шведэд буцаж ирээд эх оронд нь урам зориг өгсөн номоо нийтлүүлсэн байна. Энэ нь тэр үед Европын хамгийн ядуу байсан эх орныхоо төрөлтийн түвшинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бичсэн ном аж. Мөн 1934 онд хэвлүүлсэн “Хүн ам дахь хямралын асуудал” номондоо хүмүүсийг олон хүүхэдтэй болохыг уриалснаас гадна төр, засгийн тусламж хэрэгтэй гэж бичжээ. Каж Фоелстер “Тэд эмчийн хяналт, жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, сургуулийн хоол үнэгүй, нийгмийн үр ашиг болон хямд үнэтэй орон сууц байх ёстой гэдэг байсан. Мөн эмэгтэйчүүд ажиллах, суралцах болон хүүхдүүдээ бүтэн өдөр анхаарах боломжтой газрыг байгуулах ёстой гэж бичжээ. Түүнээс гадна Шведийн бүх иргэн амьдралын түвшин нь баталгаатай суурьтайгаа мэдсний дараа тэд хүүхэдтэй болох сонгох ёстой гэсэн аж. Энэ нь хэрэгжсэн байна. Мөн бүх залуу гэр бүлд нийгэмд байраа олох боломж олгох санааг гаргажээ. Ингэснээр тэд хүүхэдтэй болохыг хүсэх болно гэж бичсэн энэ ном нь их уншигдсан бөгөөд энэ бүх шинэчлэл бараг хэрэгжсэн аж. Түүнийг нь “Шведийн төрийн хангамж гэж нэрлэдэг” хэмээн ярьжээ.

 

Алтан хос

Түүний эгч болон дүү нь тэр үед аав ээж нь алдартай болсны дараа өссөн аж. Гэхдээ аав ээж нь хуучин ёс заншлыг эсэргүүцдэг байсан гэнэ. Энэ талаар Фоестер “Тэдэн рүү үргэлж дайрдаг байсан. Гэхдээ миний ээж хэзээ ч уурлаж байгаагүй. Тэр үеийн нийгэм  нь улс төрийн өөрчлөлтөд автсан нийгэм байсан” гэж дурссан байна. Бид гайхамшигтай хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан. Гуннар асуудлыг сайн судалж, Альва үргэлж шийдвэр гарцыг хайдаг байлаа. Тэр үргэлж ямар нэгэн хийж чадах зүйл байх ёстой гэж хэлдэг байсан. Альваг түүүний цаг үеийн хамгийн орчин үеийн эмэгтэй гэж гэж тодорхойлдог байв. Өнөөдрийн олон эмэгтэй шиг  ажлаа шалмаг хийдэг байсан. Хүүхдүүд болон амжилттай яваа нөхөр нь түүнээс туслалцаа хүсдэг байлаа. Гэхдээ 1930, 1940 онд гэрээсээ гадуур их ажиллаагүй. Яаж энэ ажлуудаа янзалж байсан юм бол. Тэр цагаа их чанга хуваарилдаг байлаа. Өглөөний 06:00 цаг бидний цаг байсан. Зөвхөн хоёр цаг бид түүнтэй байдаг байсан. 08:00 цагт түүнийг анхаарахыг шаардсан Гуннарын дуу сонсогддог байлаа гэж түүний охин ярьжээ.

 

Өвөрмөц хосууд

 

Альва тэр жилүүдэд ажлаа хийсээр байжээ. Тухайлбал, Шведэд бага сургуулийн багш нарыг бэлтгэх анхны сургуулийг бий болгосон. Түүний болон Гуннарын хэлсэн Шведийн төрийн шинэ хангамжийн төлөө гаргасан санаанууд нь батлагдсан аж. Гэхдээ нөхөртэйгөө хамтран хийсэн ажлууд нь чиглэлд зориулагдсан байсан нь тодорхой болсон. Гуннар авьяаслаг эдийн засагч, сайн чанараа харуулсан болон шаардлага тавьдаг хүн байжээ. Эхнэр нь хүртэл түүний ажилд захирагддаг байсан аж. Харин “Карнеги” корпораци түүнийг АНУ-ын өнгөт арьстны тухай судалгааны ажлыг удирдуулахаар удирдагчаар сонгосон байна. Харин түүний эхнэр Альва АНУ-д нөхрөө анхаарч халамжлахын тулд Нийгмийн сурган хүмүүжүүлэх семинарийг орхих нь эргэлзээгүй болсон аж.

Мөн 1945 онд Гуннар Шведийн худалдааны яамны сайдаар томилогдож магадгүй болсноор Альва тэмцэл мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд Боловсролын яамны сайд болохоор нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн дундаас нэрээ татаж авчээ. Гэхдээ Жулиан Хаксли Альвагаас дараа жил саяхан байгуулагдаад байсан НҮБ-ын ЮНЕСКО-гийн захирал болохыг хүссэн ч энэ байгууллагын төв байдаг Парис руу нүүхийг хүсэхгүй байсан учраас татгалзсан байна. Харин түүний нөхөр Гуннар Женевийн Европ дахь НҮБ-ын эдийн засгийн комиссыг удирдахыг хүссэн аж. Тиймээс эхнэрээсээ ЮНЕСКО-гийн захирлын албыг хашихаас татгалзаж байгаа захиандаа нөхрийнхөө хүсэлтийг дамжуулж өгөхийг гуйсан байна. Ингэж олсон ажилдаа дүрэмдээ үнэнч байжээ. Харин Альва дэлхийн II дайны дараа Альва нөхрөө орхих болж олон улсын тавцанд шилжих чадвартайгаа мэдэрсэн байна.

Тиймээс 1949 онд Нью-Йорк хотод байгууллагын Нийгмийн асуудал хариуцсан департаментын дарга, НҮБ-ын өндөр албан тушаалтны ажлыг амласан анхны эмэгтэй болжээ. Мөн дараа жил нь ЮНЕСКО-гийн Нийгмийн шинжлэх ухааны дивизийг удирдахаар Парис руу явах олон чухал албан тушаал хашиж байсан болон том шагналаар шагнуулж байсан аж. Гэхдээ 20 жилийн турш эрчим хүч, хүслээ хүйтэн дайны том сэдвүүдийн нэг цөмийн зэвсэггүй болгох ажилд зориулжээ. Тиймээс 1962 онд Шведийн Засгийн газар түүнийг НҮБ-ын Үндэсний 18-ын зэвсэг хураах хорооны Шведийн  гол төлөөлөгчөөр томилсон байна.

 

Зэвсэгт хүчин солиорлын эсрэг

 

Альвагийн хувьд өсөн нэмэгдэж байсан зэвсэглэлийн карьер аюултай, учир шалтгаангүй зүйл байв. Түүний охины хэлснээр ээж нь радикал энхтайвны төлөө тэмцэгч байгаагүй. Гэхдээ тэрээр яагаад зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг шийдвэр гэж харахын тулд зарим хүн их солиотой байж болохыг ойлгохгүй байна гэж хэлдэг байсан. Тиймээс зэвсэг хураах нь дэлхийн ард түмэн болон их хүчин чадалтай орнуудад аюулгүй байдлыг авчирна гэж шаарддаг байв. Фоестер “Түүнд энэ цэргийн  үйл ажиллагааны эсрэг тэмцэх сөрөг хүчний армийнхан байх болно, санаа их таалагддаг байсан” гэж онцолжээ.

Эмэгтэйчүүдийн хүчирхэг хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Мюрдаль цөмийн зэвсэггүй чөлөөт бүс, хиймэл дагуул, газар хөдлөлтийн станцууд шалгаж тогтоосон цөмийн зэвсгийн  нийт туршилтыг хориглосон гэрээ гэсэн зэвсэг хураах ерөнхий шийдвэрийг хамгаалахын тулд холбоотон бус байгууллагаас бүрдсэн эвлэлийн төлөөлөгчдийг хуралдуулсан байна. Тэр их сэтгэл хангалуун буцаж ирсэн. Учир нь тэрээр хэн ч тийм их галзуу байх ёсгүй гэж боддог байсан. Гэхдээ 10 жилийн дараа  “Зэвсэг хураах тоглоом” номоо дэлхий дахинд юу үзэж харснаа хэлэхийн тулд бичсэн. Тухайлбал хоёр том чадалтай гүрэн үүнийг зогсоохыг хүсээгүй, оролдож үзээгүй гэж бичсэн талаар Фоелстер дурссан байна. Тэрээр “Би та нарт зэвсэг хураах талаар хэлэлцээр дэх сайн ажлын тухай сайн мэдээг өгч чадахгүй. Үнэн бол бидний харж байгаа бол тоглоом. Тоглоомноос өөр юу ч биш” гэж урам нь хугаран зарлаж байжээ. Учир нь 1971 онд Стратегийн армийн хязгаарласан гэрээнд гарын үсэг зурсны дараа зэвсгийг жинхнээсээ хураагаагүй учраас тэдний хүчин зүтгэл бүтэлгүйтсэн гэж үзжээ. Гэхдээ тэдний энэ санал олон жилийн дараа үр дүнд хүрсэн юм.

 

Гэхдээ тэр тэднийг харсангүй

 

Түүний охин “Тэр өөрийнхөө ажиллаж байсан бусад салбарт үйл ажиллагааг нь ч харсан. Гэхдээ энэ салбарт хараагүй. Харин Нобелийн энхтайвны шагнал хүртэхдээ их ядарсан байсан. Мөн энэ нь шалихгүй оройтсон гэж хэлснийг “ВВС”-гийн сэтгүүлч Лоуис Идальгод ярьжээ. Түүнийг 80 настайд нь цөмийн зэвсгийг хураахын төлөө хийсэн ажлыг нь үнэлж энэ шагналыг олгосон байна. Харин хэдэн өдрийн дараа Нобелийн сангийн Норвегийн хороо сонголтоо зарлахад тэрээр олон нийтийн өмнө хүүгээ, ээж аавыгаа дахин эсэргүүцсэн хүүгээ харах зовиурыг тэвчих хэрэгтэй болсон аж. Улс төрийн уран зохиол, адал явдалт зохиол бичдэг 55 настай Жан Мюрдаль зохиолч “Хүүхэд нас” номоо хэвлүүлжээ. Номыг нь долоо хоногийн сүүлийн өдрүүдэд радиогоор уншсанаас гадна Шведийн олон сонинд “Би миний ээж аавыгаа үзэн яддаг. Учир нь тэд намайг хайрлаж байгаагүй” гэсэн гарчигтайгаар олон удаа хэвлэгдэн гарчээ. Альва Мюрдаль үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1986 онд нас барсан байна. 1991 онд зохиолч, философийн гүн ухаантан Сиссела Бок “Альва Мюрдаль: түүний нэг охины дурсамж” гэсэн нэртэй дүүгийнхээ ээжийгээ муулж бичсэн номны тодорхой хариу болгож  хэвлүүлэн гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Л.Оюун-Эрдэнэ: "Ачит Ихт" компанийн ард Ц.Элбэгдорж байгаа, "Цагалбар" гэж дансанд тус компани 13 сая долларыг шилжүүлсэн баримт бий

Өчигдөр 18 цаг 01 мин
Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Өчигдөр 14 цаг 14 мин
С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

Өчигдөр 13 цаг 59 мин
"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

"Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Өчигдөр 13 цаг 52 мин
Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал тодорчээ

Өчигдөр 13 цаг 42 мин
Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдорж захиалагч” гээд Ц.Элбэгдорж “Т.Чимгээ нар алуурчин” гэв

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Л.Оюун-Эрдэнийн “С.Зориг ба Эрдэнэт”-ийн талаар ярьсныг Ц.Элбэгдорж үгүйсгэж С.Баяр батлав

Өчигдөр 09 цаг 36 мин
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”

Өчигдөр 09 цаг 06 мин
Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаала

Өчигдөр 07 цаг 45 мин