Дотоод нөөцөд суурилсан бодлого сэргэлтийг хурдасгана

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР 

Хятадын эдийн засаг энэ онд 8.5 хувьд хүрч огцом өснө хэмээн Азийн хөгжлийн банкнаас танилцуулсан нь оны эхнээс өсөж буй өсөлтийг баталж байна. Гэхдээ агшсан сууриас эхэлж өсөж байгаа учраас эдийн засгийн сэргэлтийн хурд удаан байна. Харин дэлхийн бусад улстай харьцуулахад  COVID-ийн өмнөх эдийн засгийн өсөлтийн трэнд рүү Хятад гүйцэх хүлээлттэй гэв.  

Харин урд хөршийн эдийн засгийн өсөлт манай эдийн засагт огцом  нөлөөлөл үзүүлэхгүй гэлээ.  Учир нь  тус улс дотоодын аж үйлдвэрлэлийн салбарын экспортод  түлхүү анхаарч нүүрс болон гангийн үйлдвэрлэлийн импортыг багасгах зорилттой нь холбоотой. Нөгөөтэйгүүр, манайхаас авах  коксжих нүүрсний хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж буй ч манайх эрэлтийг нь гүйцээх тээвэрлэлтийн дэд бүтэц сул  байгаа нь өсөлтөд нөлөөлөхөөргүй байгаа юм.  
Харин тус  улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт бусад улсынхаас хурдан сэргэж байгаа нь дэлхийн эдийн засгийн экспортыг хурдтай сэргэхэд нөлөөлнө. Байгаль экологид эерэг үйлдвэрлэл, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт нь цар тахлын дараах сэргэлтэд чухал нөлөөтэй болж байгааг онцолж буй. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар ногоон технолги, дижитал эдийн засаг бизнесийн шинэ загвар нь сэргэлтэд нөлөөлж буйг харуулж байгааг онцолсон. 
Харин манай улсын хувьд эдийн засаг энэ онд аажмаар сэргэж 2022 онд 5.7 хувьд хүрч COVID-ийн өмнөх рүү дөхнө гэж Азийн хөгжлийн банк таамаглаж байгаа ч энэ өсөлтөд хүрэхэд дотоод  микро эдийн засгийг тэтгэх бизнесийн шинэ загварыг бий болгох  бодлого чухлыг  сануулсаар . Өөрөөр хэлбэл, эдийн засаг 5.3 хувиар агшиж ажлын байр 5.4 хувиар буурч ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ дөрвөн улирал дараалан агшсан. Түүнчлэн ГШХО 29 хувиар буурч чанаргүй зээлийн хэмжээ огцом өссөн ийм хүнд үед  эдийн засгийн дархлаа болсон хөдөө  аж ахуйн үйлдвэрлэл буюу микро эдийн засгийн орчныг сэргээж, хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалтыг ногоон санхүүжилт рүү чиглүүлбэл үр дүнтэйг зөвлөсөн юм. Өөрөөр хэлбэл, микро орчин дахь жижиг дунд бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч, хөдөө ахуйн салбарын  бүх  оролцогчдийг дэмжих  бизнесийн шинэ загварыг кластер хэлбэрээр хөгжүүлбэл эдийн засаг хурдан сэргэх боломж байгааг хэлсэн. Түүнчлэн вакцины бүрэн дархлаажуулалт эдийн засгийн сэргэлтэд голлон нөлөөлнө гэсэн юм. 

Тиймээс иргэд, малчид, тариаланч, ЖДҮ эрхлэгч нэгдэж бизнесээ өргөжүүлэн тэлж  ажлын байр нэмэгүүлэх нь улсын эдийн засаг хурдан сэргэхэд нөлөөлнө гэдгийг олон улсын байгууллагаас ийнхүү Азийн орнуудад анхаарууллаа. 

 Өнгөрсөн долоо хоногт  1998 оноос хойш шинэчлэгдээгүй Хоршооны тухай чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж  эхэлсэн нь онцлог байв. Тус хууль батлагдсанаар хоршооны гишүүдийн бэлтгэсэн түүхий эдийг зуучлан борлуулсан тохиолдолд нэмүү өртөг шингээгүй гэж үзэн түүхий эдийн өртгийг НӨАТ чөлөөлөхөөр зохицуулалт орж байгаа нь нэг хэсгийн эрхийг хангах чухал заалт гэдгийг онцлоё. Түүнчлэн МХАҮТ-аас татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлэх хуулийн саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж цар тахалтай хүнд хэцүү үед татварын өртэй аж ахуйн нэгжид , муу зээлийн санд байгаа иргэн, аж ахуйн нэгжийг  нэг удаа өршөөж, хөл хорионы дараа бүдгийг нь шинэ гараанаас хөдлөх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардсан зэргээр санаачилга гаргасан нь үр дүнтэй хэрэгжээсэй гэсэн хүлээлттэй шинэ долоо хоногтой золгож байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)

Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

1 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

6 цаг 53 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

6 цаг 58 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

6 цаг 58 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

22 цаг 26 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин