Ерөнхий сайдын амлалт биелээд эхэллээ

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага ярихад харьцангуй амар. Засгийнхаа ажлын хэтийг бөөрөнхийлдөггүй. Өөрөө тодорхой хугацаатай амлалт өгчихсөн.

Тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Засгийн газрынхаа сайд нарыг дөнгөж томилуулчихаад дөрвөн зорилтоо танилцуулж байв. Ерөнхий сайдын тэрхүү зорилт нь бидний хувьд амлалт гэсэн үг л дээ. Тэр өдөр "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" гэсэн. Үүнээс хойш гурван сар өнгөрчээ.

Өөрөөр хэлбэл, хамгийн эхний амлалт нь энэ болж байв.

Тэгвэл энэ амлалт нь биеллээ олж эхэллээ.

Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарласан байна.

Гуравдугаар сарын дунд гэхэд Лаос, Тайланд, Сингапур, Филиппин улсаас доогуур түвшинд явж байжээ. Харин дөрөвдүгээр сарын дундаас улсынхаа иргэдийн 30 орчим хувийг вакцинжуулсан Сингапурыг гүйцэж түрүүлжээ.

Бусад улс орны хувьд вакцинжуулалт нь 10-аас доош хувьтай байна.

Түүнчлэн сүүлийн үед дэлхийд COVID-19-ийн тархалт, хохирол огцом нэмэгдэж байна. Энэтхэгийн байдлыг харахад их зүйл ойлгогдохоор байна даа. Монголд ч энэ цар тахлын тархалт гаарч, 100 гаруй хүнээ алдчихлаа. Ерөөсөө энэ цар тахлыг давах хоёр зам бий. Вакцинжуулалт, бас хөл хорио гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна. Вакцины олдоц тааруу, дэлхий дахинд "вакцины дайн" өрнөж буйг мэдээллийн томоохон агентлагийн тоймчид хэлээд удлаа.

Улс орнуудын дунд вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байна.

Мөн геополитик, том гүрнүүдийн бодлого дагасан вакцины "сонголт"-ууд бий болж байна. ОХУ, БНХАУ (Sputnik V, Sinopharm вакцин) тэргүүтэй авторитари засаглалтай гэгддэг улс орнуудын “дорнод блок” болон АНУ, Европын холбоо (AstraZeneca, Pfizer вакцин) тэргүүтэй ардчилсан гэгдэх орнуудын “өрнөд блок” гэсэн зураглал тодорч байна. Улмаар дээрх блокууд өөрийн ашиг сонирхлын тойрогт бусад орныг татан нэгтгэхэд чиглэсэн гадаад бодлого, эдийн засаг хөрөнгө оруулалтын “зөөлөн, хатуу бодлогоо” идэвхжүүлж байгаа талаар МУИС-ийн профессор О.Мөнхбат судлан дүгнэжээ.

Гэхдээ манай улсын Засгийн газар вакцин авчирах тал дээр нэлээд эрчтэй ажиллаж ирэв. Засгийн газраас Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ.

Гэхдээ хөл хорионы эхний үед вакцин саатаж, олон нийт вакцин нэхээд нэлээд юм болж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай холбогдож, Монголд суугаа Элчин сайд нартай нь уулзаж вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж байгаа юм байна. Дүнд нь 10-аад хоногийн өмнө 950 мянган тун вакциныг татан авсан. Уржигдар үдэш 350 гаруй мянган тун вакцин буужээ.

Харин өнөөдөр вакцинжуулалтын цэгүүдийн ачаалал буурч, "Вакцинаа хийлгээрэй" гэж урьж эхэлсэн байна.

Үндсэндээ нийслэлийн иргэдийг вакцинжуулах ажил шуударч байна гэсэн үг. Тиймээс өчигдрөөс орон нутагт вакцинжуулалт хийх явуулын цувааг хөдөлгөв.

Ямартай ч олон нийтэд COVID-19-ийн аюул холдож мэдэх нь гэсэн итгэл төрж эхлээд байна.

Бас вакцинжуулалтыг Засгийн газрынхаа эхний 100 хоногт амжуулна гэсэн Ерөнхий сайдын амлалт биеллээ олж эхлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

13 цаг 55 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

19 цаг 1 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин