Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхлэв

2021-05-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт ирэх сарын 9-нд болно.  Хуульд заасны дагуу парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ энэ сарын 2-ны өдөр тодруулж, СЕХ-нд холбогдох баримт бичгийг хүргүүлэх учиртай. Улмаар СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг энэ сарын 8-ныг хүртэл хянаад олон нийтэд зарлах юм.  Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд  улс төрийн намууд дотооддоо санал хураалтыг явуулж, нэр дэвшигчээ тодруулаад байна.   Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших ажиллагааны эргэн тойронд болсон мэдээллийг тоймлон хүргэе.

 

МАН.  Эрх баригч МАН өчигдөр 15:00 цагт бага хурлаа товлон зарлав.  Тус  хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улстөрчийг тодруулах учиртай.  Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авсан мэдээлэл бий. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх,  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар,  Сү.Батболд нар нэрээ дэвшүүлэхээр Удирдах зөвлөлдөө хандсан байдаг.  Улмаар Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр 100 хувь санал нэгдсэн тухай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хаягтаа мэдээлжээ. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр боллоо. Одоо МАН-ын Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэнэ" гэжээ.

Дугаар шилжих мөчид МАН-ын бага хурал үргэлжилж байсан юм.  Тэгэхээр МАН-аас дээрх таван нэг дэвшигчийн нэг тодорч, өрсөлдөнө. 

АН. Сөрөг хүчин хоёр хуваагдаж, тус бүртээ дарга тодруулсан.  Мөн Дээд шүүх АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч бүртгээгүй. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ мөн л тус тусдаа тодруулав. М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1.953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татснаар Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо.  Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн  хэнийг нь бүртгэхээ шийдэх нөхцөл байдал үүсч байна.

 

ХҮН. Тус нам  "Ерөнхийлөгчөө захиалъя" аяныг эхлүүлж, 17861 иргэн 141 хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал өгсөн байна. Энэ 141 хүнээс эхний таван хүнд тус эвслийн төлөөлөл болж, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьжээ. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Тэдний хүсэлтэд Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.   Харин өчигдөр дугаар шилжих мөчид УИХ-ын гишүүн асан Д.Энхбат тус намаас нэр дэвших саналыг хүлээн авсан гэх мэдээлэл гарав. Эхний таван хүний араас "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд, "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан, хуульч С.Нарангэрэл, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар хамгийн олон санал авсан байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.3 ДАВАА № 88 (6565)

 

Зочин
Үнэндээ өмнөх ерөнхийлөгчдөөс хол давуу ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх байж чадах нь гарцаагүй!? Тэр юү хийсэн, юү хийж чадахаа харуулж чадсан танигдсан хүн!? Олон санаа гаргаж оюун ухаана чилээх шаардлагагүй сонголт тодорхой сонгууль болох нь илэрхий байнаа!? Шудрага дайчин ерөнхийлөгчөө сонгосон ковидгүй дэлгэр зуны төлөө урагшаа!? Амжилт хүсье!?
Иргэн
Үнэндээ өмнөх ерөнхийлөгчдөөс хол давуу ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх байж чадах нь гарцаагүй!? Тэр юү хийсэн, юү хийж чадахаа харуулж чадсан танигдсан хүн!? Олон санаа гаргаж оюун ухаана чилээх шаардлагагүй сонголт тодорхой сонгууль болох нь илэрхий байнаа!? Шудрага дайчин ерөнхийлөгчөө сонгосон ковидгүй дэлгэр зуны төлөө урагшаа!? Амжилт хүсье!?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

3 цаг 40 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

19 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

20 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

20 цаг 29 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин