Энэ сард орон нутагт 1.1 сая хүнийг вакцинжуулна

2021-05-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн иргэдийн вакциндаа хамрагдалт хангалтгүй байгааг албаныхан онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, өдөр ирэх тусам халдварын тоо өсч байгаа ч иргэдийн вакцинд хамрагдах идэвхи сул байна. Сүүлийн гурав хоногт вакцины цэгүүд өдөржин хүнгүй шахам байгаа юм. Манай улс өдөрт 60 мянган хүн вакцинд хамруулахаар төлөвлөсөн ч тавдугаар сарын 1-нд л гэхэд 49711 хүн вакцин хийлгэсэн нь хамрагдах шаардлагатай гурван хүн тутмын нэг нь ирэхгүй байгаа аж. Өчигдрийн байдлаар дархлаажуулалтад хамруулах учиртай зорилтот бүлгийн 470 мянга гаруй иргэн вакцинаа хийлгээгүй гэсэн статистик гарчээ. Дархлаажуулалтын цэгүүдийг энэ сарын 8-нд хумих учраас иргэдийг вакциндаа идэвхитэй хамрагдахыг Засгийн газар, ЭМЯ-наас уриаллаа.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн автомашинууд ХӨСҮТ-өөс хөдөллөө. 11 аймаг руу 93000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээх буй юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43 хувийг вакцинжуулсан явцтай байгаа. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллах шаардлагатай. Зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно.

Төлөвлөж буйгаар хоёр дахь тунг долдугаар сарын 1-н гэхэд орон даяар хийсэн байж чадвал Азийн дөрөв дэх давлагааг сөрөх боломжтой болно. Улмаар тохиолдлын тоог бууруулж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах юм. Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.

Гэвч вакцины татан авалттай холбоотойгоор бага зэрэг асуудал үүссэн талаар Ерөнхий сайд “ОХУ манай улсад туслахыг маш их хүсэж байгаа. Гэвч тухайн улс дотоодын хэрэгцээгээ хангах шаардлага зайлшгүй тулгарсан. Мөн Энэтхэг улсаас 300 мянган тун AstraZeneca вакциныг авахаар ярилцаж байсан ч нөхцөл байдал хүндэрч, экспортод гаргах боломжгүй болсон. БНСУ ч мөн дотоодын вакцинжуулалт нь 10 хүрэхгүй хувьтай байна. Япон руу Ерөнхий сайд айлчилж, вакцин авчрах асуудлыг хөндсөн нь дархлаажуулалтын явц нь сайн биш байгаа.

Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоног нь тавдугаар сарын 9-нд таарч байгаа. Энэ хугацаа нь дархлаажуулалтын 100 хоног байлаа гэж тодорхойлж болно. 4.2 сая орчим тун вакцин татан авч байгаа. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Үүнийг дагасан нийгмийн хөөсрөл бий болж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа энгийн албан хаагчид руу болон вакцинжуулалтын ажил руу улстөржилт их орж байна. Вакцины татан авалт хойшилсонд зарим улс төрчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын хажуугаар улстөржихгүйн тулд асар их тэвчээр гаргаж байна. Би тэвчээд, дуугүй яваад байх зан харилцаатай хүн биш ч гэсэн цар тахлын хажуугаар халаалт үүсгэхгүйн тулд хичээн ажлаа л хийж байна. Шаардлагатай гэж үзвэл тэр гишүүдийг би зарлана гэж бодож байгаа” гэж мэдэгдсэн юм.

Caption

Орон нутагт 18-50 насны 808284 хүн, 50-аас дээш насны 305950 хүн амьдарч байгаагаас 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байдаг.Харин вакцинжуулалтыг эрчимжүүлснээр энэ сард 1.1 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна. Бямба гаригийн байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс 174903 нь вакцины нэгдүгээр тун, 47553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

7 цаг 15 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

15 цаг 6 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

15 цаг 6 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

15 цаг 6 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин