Энэтхэг:Ямар ч бэлтгэлгүй байсан Засгийн газар биднийг ийм байдалд хүргэсэн

2021-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн Шинэ Дели хот COVID-19 халдвар аваад нас барсан иргэдийг шөнийн цагаар шатааж, цогцосных нь хажууд гашуудан суусан гэр бүлийхний эмгэнэлт дүр зурагтайгаар сүүлийн хэдэн өдрийг үдлээ. Халдварын хоёрдугаар давлагааны “цунами”-д өртсөн Энэтхэг улс  нас барсан иргэдийг чандарлаж амжаагүй байтал шинээр амиа алдсан хүмүүс нэмэгдсээр байгаа тул цогцоснуудыг шатаахаас өөр аргагүйд хүрчээ. Энэтхэгт өчигдөр 380 мянган хүнээс халдвар илэрч, 3600 гаруй хүн нас барж дахин дэлхийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс болж, олныг цочроолоо.

Энэ талаар Шинэ Делигийн зүүн зүгт орших “Seemapuri” чандарлах газрын дарга Синг Шунти “Цар тахал дэгдэхээс өмнө манай газар өдөрт 8-10 хүнийг чандарладаг байсан. Гэтэл одоо өдөрт 100-120 хүнийг чандарлаж байна” гэж ярилаа. Чандарлах хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн тус газар зай талбайгаа өргөжүүлэн чандарлах шинэ газар гаргажээ. Хүний тоо олон, зай талбай  бага тул хүмүүс ээлжээ хүлээн чандарлах газрын гадаа зогсож байгаа аж.Өдөрт олон мянган цогцос шатааж байгаагаас үүдэн тус хотод мод хомсдсон тул мужийн захирагч модоор хангаж өгөхийг хүссэн захидлыг Дели хотын захирагч руу илгээжээ.Ийн чандарлах нь Хинду шашны орчуулгын зан үйлийн чухал хэсэг юм. Учир нь сүнс нь хойд дүрээ олж төрөхийн тулд биеийг нь шатаах ёстой гэж үздэг юм. Дели хот даяар өдөр бүр 600 гаруй хүнийг чандарлаж байгаа гэдгийг Хойд Делигийн хотын захиргаа мэдэгдэв.

Вашингтоны пост сонины тоймч Барка Даттын аав хүчилтөрөгчийн цилиндрийн хүрэлцээгүйгээс  амиа алджээ. Энэ талаар тэрбээр “Бид түүнийг чандарлахаар очиход ямар ч хоосон зай, газар байгаагүй. Мөн олон хүн чандарлах газар булаацалдан зодолдож байсан” гэв. Олон улсын тусламжаар Энэтхэгт хүчилтөрөгчийн цилиндр болон бусад эмнэлгийн шаардлагатай хэрэгслүүд ирсээр байгаа ч тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр барихаас гадна 100 мянган зөөврийн хүчилтөрөгчийн баяжуулагч худалдаж авахаар болсон байна. Учир нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж олон мянган хүн амиа алдаж байгаа юм.

 Чандарлах газарт сайн дураар ажиллаж байгаа иргэн “Би сүүлийн таван цагт 55 хүнийг чандарлалаа. Өдрийн төгсгөлд энэ тоо 100 хүрдэг. Одоо ядрах цаг биш гэдгийг нь мэдэж байгаа ч бие минь сульдаж байна. Гэхдээ энэ бол иргэдийнхээ амь насыг аварч, улсынхаа төлөө сайн үйл хийх цаг үе юм. Залуу хүмүүс энэ халдвараар амиа алдаж байгааг хараад зүрх шимширч байна” гэв.

Шинжээчдийн ажигласнаар хоёр дахь давлагаанд залуу хүмүүс их өртөж, амиа алдаж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахыг улс төрчид, мэргэжилтнүүд, эмч нар анхаарууллаа. Тархалтаас сэргийлэхийн тулд Энэтхэг шинэ хязгаарлалтын дэглэмийг муж болон хотууддаа хэрэгжүүлж байгаа юм.

“Делид хүчилтөрөгч, ор, бусад тусламжийн хэрэгсэл дуусч нөхцөл байдал үнэхээр хүндэрч байна. Ийм байдалд ортол юу ч хийж чадаагүйдээ миний уур хүрч байна. Бид урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч болох байсан. Гэтэл арга хэмжээ авах ёстой хүмүүс нь амлалт өгчхөөд юу ч хийсэнгүй. Манай хотод өдөрт 50-55 хүн нас барж байхад бидэнд 18 түргэн тусламжийн тэрэг л бий. Улс төрчид биднийг ийм байдалд хүргэсэн. Засгийн газарт хоёрдугаар давлагаанд өртвөл яах вэ гэсэн ямар ч төлөвлөгөө байгаагүй. Би ээж аав хоёроо халдвараар алдсан. Аавын минь сүүлийн үг “Миний амьсгаа давчдаад байна. Намайг эмчлээч” байсан. Би чадлаараа хичээсэн ч юу ч хийж чадаагүй. Одоо надад хэн ч үлдээгүй” гэж Дели хотын эмч ярилаа.

Эх сурвалж:CNN

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 1 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

6 цаг 4 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

6 цаг 6 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 цаг 9 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

12 цаг 57 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 2 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

13 цаг 2 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин