Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ингэж өөрчлөв

2021-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Парламент өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  эцэслэн батлав. 

Үндсэн хуулийн цэцээс өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн  хэмээн дүгнэсэн.  УИХ дүгнэлтийг хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн юм. 

 Тиймээс хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа  сонгогдоно" хэмээн хуулийн өөрчлөлтөд тусгасан байна. 

Уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргажээ. Түүний гаргасан горимын саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Эх сурвалж:www.polit.mn

Х.Баттулга дахиад хориг тавьж онигоонд орно
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 11 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

18 цаг 50 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

18 цаг 50 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06