УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцанд "Мандах нар" одон хүртээнэ

2021-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Япон улсын Засгийн газраас  гадаад иргэдэд олгодог "Мандах нар" одонг Монгол Улсаас УИХ-ын дарга асан Данзангийн Лүндээжанцанд одон хүртэхээр боллоо. Түүнийг Япон Улс, Монгол Улсын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж үзжээ. 

  •  Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан нь Монгол Улсын Их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж төгсөөд, хууль эрх зүйн салбарт дадлага туршлага хуримтлуулан судлаачийн гараагаа эхлүүлжээ. Тухайн үед Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн өөрчлөлтийн үеийг угтаж ардчилсан хууль тогтоомжийг боловсруулахад чадварлаг мэргэжилтнээр үнэлэгдсэн нь түүний улс төрийн ертөнцөд хөл тавих эхлэл болсон юм.
     
  •  Тэрээр 1990 оны ардчиллын дараа Улсын Бага Хурлын гишүүнээр томилогдсоноор гараагаа эхлүүлжээ. Улсын Их Хурлын анхны сонгуулиар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллахдаа буюу 2004 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2007 оны 6 сард Улсын Их Хурлын даргаар томилогджээ. Улсын Их Хурлын гишүүнээр нийт 7 удаа сонгогдон ажилласан 28 жилийн хугацаанд Монголд Японыг таниулан сурталчлах, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
     
  • Мөн, 1996 онд Япон Улстай парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор УИХ дахь Монгол-Японы парламентын бүлэг байгуулагдаж Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан нь 2000 онд Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш, уг бүлгийн гишүүнээр 5 удаа буюу нийт 20 жилийн турш ажиллахдаа, Монгол-Японы парламентын бүлэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хоёр орны парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан юм хэмээн танилцуулгад дурджээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 58 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

10 цаг 25 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

10 цаг 40 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

10 цаг 40 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин