Л.Оюун-Эрдэнэ:Долдугаар сарын 1 гэхэд COVID-19-ийг ялахын төлөө бүх боломжоо дайчилна

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.04.28/ дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа.COVID-19 эсрэг дархлаажуулалтыг нийслэлийн хэмжээнд 120 байнгын цэг болон, явуулын 40 цэгээр дамжуулан  хийж байгаа юм.

Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газар байгуулагдаад 90 орчим хонож байна. Бид эхний 100 хоногт багтаан иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилт тавьсан. Энэ амлалтдаа хүрэхийн тулд хичээж ажиллаж байна. Зорилтоо биелүүлэхэд олон зүйл нөлөөлж, төлөвлөснөөр болохгүй байна. Үүнээс гарах ганц арга нь дархлаажуулалт юм. Бид тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд, зургадугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунд хамруулах зорилго тавьсан. Одоо нийт 4.2 сая тун вакцин хэрэгтэй. Нэг онгоц 250-300 вакцин авчирна гэж тооцохоор нэлээд олон нислэг хийх шаардлагатай байгаа. Мөн вакцины нийлүүлэлт, төлөвлөснөөр болохгүй нэлээд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал, Энэтхэгээс 150 мянган тунг аваад дараагийн 300 мянган тунг авах гэтэл Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч экспортыг зогсоосон. Мөн Засгийн газрын шугамаар явж буй хэлэлцээрүүдэд амаргүй асуудлууд үүсч байна.Гэхдээ энэ бүхний ард монголчууд бид гарч чадна. Улаанбаатар хотын иргэдийг дархлаажуулсны дараа орон нутгийн иргэдийг  дархлаажуулна. Нийслэлд байгаа 18-аас дээш насны бүх иргэн, гадаадын иргэн байсан ч вакцинд хамрагдаж болно. Бид COVID-19-гүй зун гэсэн маш том зорилт дэвшүүлсэн. Хоёр тунг хийсэн байхад цар тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

huuye seterkhuu uruultaa, ogtsoroo
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

1 цаг 58 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

10 цаг 25 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

10 цаг 40 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

10 цаг 40 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин