ЭЕШ-ын бүртгэл дуусахад найм хоног үлдлээ

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

 

Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд цаг үеийн байдлаас шалтгаалан БШУЯ элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй хүүхдүүд хэрэгтэй мэдээллээ ангийн багш болон Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс цахимаар болон утсаар лавлан  www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар амжиж бүртгүүлээрэй гэдгийг дахин сануулъя.

“Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажна” гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй учир хугацаандаа амжиж бүртгүүлэхийг онцгойлон анхааруулж байна. Хөл хорионы үед мэдээж биечлэн ирж мэдээлэл авах боломжгүй байгаа учир  Боловсролын үнэлгээний төв нь  2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл элсэгчдэд утсаар зөвлөгөө мэдээллийг өгч байна. Тиймээс БҮТ-тэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Мөн ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас татаж аваарай хэмээн зөвлөж байна. Харин шалгалтандаа бэлтгэж буй сурагчдад шинэ мэдээлэл дуулгахад, ЭЕШ-ын шалгуулагчдад зориулсан “Даалгаврын сан”   http://eyeshitems.eec.mn нэртэйгээр ашиглалтад орсон байна. Энэ  цахим хуудаснаас та 2018, 2019, 2020 оны ЭЕШ-ын даалгавруудыг татан авч ажиллах боломж бүрджээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

12 цаг 6 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

12 цаг 9 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

16 цаг 50 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

16 цаг 53 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

21 цаг 15 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15