Бидний найдах мега төсөл

2021-04-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Цар тахал, Оюутолгойн асуудлаар шуугиж байх зуур бидэнд  хамгийн хурдан хугацаанд ашгаа өгөх мөн эдийн засгийг богино хугацаанд сэргээх ганц найдвар бол  Эрдэнэс тавантолгойн  мега төсөл. Хөрөнгийн зах зээл идэвхижиж байгаа энэ үед олон тоглогч танд бонд, хувьцаа, биткойн, койн санал болгож буй ч бид 1072 хувьцаатай компанидаа найдаж, итгэхээс өөр гарцгүй санагдана. Учир нь хамгийн хурдан 2-3 жилийн дотор ашгаа өгөөд эхэлнэ. 2021, 2022 онд тус компани ногдол ашиг хуваарилахгүй гэж мэдэгдээд байгаа ч ирэх 2023-2025 оноос жил бүр нэг иргэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэгэхээр хоёр жил бүсээ чангалж мега төслийн хүрээнд хийгдэх усан хангамжийн  эх үүсвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станц,төмөр зам зэрэг логистекийн эрсдэлээ шийдвэрлэхэд л бид ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд очих болоод байгаа юм.

 Эдийн засгийн өгөөж нь тодорхой болсон хэрэгжих нөхцөл нь бүрдсэн мега төслүүдийн  нэг нь яах аргагүй Тавантолгойн бүлэг ордын нэг “Эрдэнэс тавантолгой” юм. Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаж зураг төсөл нь хийгдсэн зарим нь эхнээсээ хэрэгжээд явж байгаа төсөл. Өөрөөр хэлбэл, олон улсын төвшинд өрсөлдөж ойрын 2-5 жилд өмнөхөөс илүү орлого бие болгох борлуулалт өндөртэй төсөл гэж ойлгож  болно. Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж бүр тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгээр эхний ээлжинд дотоод  “этт” бондыг гаргасан нь хөрөнгийн зах зээлд  үнэлгээ тэр хэрээр өсөхийн эхлэл. Ингэснээр олон оролцогчтой болж  тус компанийн засаглал, хяналт  төдий чинээгээр сайжирна.

 

2023 оноос 680 мянган төгрөгийн ногдол ашиг авна

 

Ложистикийн эрсдэлээ шийдвэрлэх мега төслийг цааш шуурхай явуулахад 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Зардлын  2.5 их наядыг дотоод бондоор, 500 тэр бумыг дотоод нөөц бололцоо, гадаадын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх аж.

Мегө төслийн дунд хугацаанд буюу 2020-2025 онд  нийтдээ 10.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тиймээс  Монгол Улсын иргэн хэн ч бай жижиг дунд ямар ч бизнес эрхэлдэг бай бонд авах эрх нь нээлттэй. Эхний 600 тэрбумын хөрөнгө босгох бондын захиалга явагдаж дууссан.  Захилга нь 110 хувиар давж биелэсэн. Гэхдээ бондыг олон оролцогч авах нь чухал гэдгийг сануулсаар.  Дараагын бондын захиалгыг ирэх сард  эхлүүлэхээр зэхэж байна. Бондын мөнгийг  усан хангамжийн эх үүсвэрт зарцуулахад  дотоод өгөөж 4.4 хувь, нүүрс баяжуулах үйлдвэрээс 22.9 хувийн, Тавантолгойн дулааны цахилгаан станцаас 11.4, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замд зарцуулснаар дотоод өгөөж  тус бүр 8.5-9.5 нэмэгдэхээр тооцоолсныг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулсан. Түүнчлэн техникийн шинэчлэл, хотхоны бүтээн байгуулалтад зарцуулагдана. Эдгээрийн өгөөж жил бүр өссөөр 2023 оноос эхлэн 680 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой.

Мөн өнөөдөр экспортын нүүрсний зардалд тонн тутамд 40-50 ам доллар зарцуулдаг бол төслийн үр өгөөжөөр энэ зардал 2023,2024 оноос дөрөв дахин буурч 7-8 ам доллар болж цэвэр ашиг 3.4- 6.4 их наяд төгрөгт хүрнэ. Цааш 15 жилийн урт хугацаанд цэвэр ашиг өссөөр байгааг төслийн техник эдийн засгийн үндэслэлээс харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

56 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

1 цаг 13 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

5 цаг 5 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

5 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин