Амжилтын түүх: Амжилтад хүрсэн 13 хүний түүхийг өгүүлэх ном

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ОЮУНБОЛД

Нэр алдарт хүрч тэрбумтан болсон хүмүүс хэрхэн өнөөдрийн байр суурь, амжилтын өндөрлөгт хүрсэн талаар түүхийг оруулдаг “Амжилтын түүх” буланд хүний амжилт, амьдралыг бичсэн 13 номын тухай “Amefine.com” цахим хуудаст тавьсан нийтлэлийг танилцуулахаар бэлтгэлээ.Цахим хуудаст бичсэн номнуудаас  бизнесийн ертөнцөд хөл тавихаар шийдсэн бол ядуу байсан ч амжилтад хүрсэн зарим хүний намтрыг уншиж болох аж.

 

Америкт бүтээв: Миний түүх Сэм Уолтон

Энэ ном танд “Валмарт”-ыг байгуулагч Сэм Валтон, дэлхийн том нэг компанийн эзэнт гүрнийг байгуулахын тулд их хөдөлмөрлөж, эрсдэл үзэхэд бэлэн байсан хүний түүх, намтрыг уншиж болно. Уолтон үйлчлүүлэгчдээ үйлчилгээгээ сайжруулахыг зориулж ирсэн бизнесмен аж. Тэрбээр “Жинхэнэ дарга бол үйлчлүүлэгч. Мөн мөнгөө өөр газар зарцуулснаар чамайг ажлаас чинь халж чадна. Тиймээс үйлчлүүлэгчид үргэлж чанартай үйлчилгээг сурталчилж, санал болгодог” гэж ярьжээ.

 

Чи хэзээ ч битгий зогс

“Nike” компанийг үндэслэн байгуулагч Фил Найт энэ номондоо хүмүүст компанийн түүхийг өөрийн харж байгаа өнцгөөс болон үүсгэн байгуулахын тулд бүх болж өнгөрсөн зүйлийн талаар ярьж өгнө. Түүний хувьд 50 ам.долларын хөрөнгө оруулалттай эхэлж үүсгэн байгуулсан компанийн амьдрал орос уул шиг аж. Мөн эхний үед эдийн засгийн их асуудалтай байснаас гадна хамтрагчид нь урваж байсан гэнэ. Харин түүний намтар нь амжилтад хүрсэн хүний түүхээс илүү үнэ цэнээр дүүрэн чамайг бууж өгөх биш урамшуулж зоригжуулах, амьдралд тулгардаг саад бэрхшээлийг давж гаргахыг зааж өгөх ном байна.

 

Ирээдүйд хүрэх зам

Тэрбумтан Билл Гейтс энэ номондоо бидний амьдралд технологи, дижитал эрин хэрхэн хөгжих  болон түүний гол зорилго нь дэлхийн болон АНУ-ын бүх гэр бүл нэг компьютертэй болгох талаар санаагаа тусгасан аж. Тэрбээр хүмүүст “Майкрософт” компанийн түүх, хүүхэд байхаасаа компьютерийн ертөнцөд орсон болон компаниудад зориулж софтвэйрийг хэрхэн бүтээж ирсэн талаар ярьжээ.

 

Цасан бөмбөлөг Варрен Уоррен болон амьдралын бизнес (Алиса Шредер)

Энэ номыг бичсэн зохиолч Алиса Шредер нь даатгалын шинжээч аж. Гэхдээ түүнийнг Варрен Уоррены зөвшөөрөлтэйгөөр намтрыг нь бичсэн цорын ганц хүн  гэдгээр нь таньдаг байна. Зохиолч эмэгтэй амьдралынхаа олон жилийг Омахагийн гайхамшгийг судлахад зориулжээ. Харин Варрен Уоррений хувьд сонин түгээгчээс дэлхийн хамгийн баян хүн болтлоо ажилласан байна. Энэ “Цасан бөмбөлөг” ном нь үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болон нийлмэл хүүгийн талаар илүү сурахыг хүссэн хүмүүст зориулсан аж. Мөн номонд Варрен Уоррен дэлхийн их хөрөнгийг хэрхэн аажмаар цуглуулсан, түүний залуу насны олон зүйлийн талаар судалсан байна. Түүнээс гадна түүний зөв, алдаа, бизнес эрхлэгчийн сэтгэл санаа, хувийн амьдралын талаар номонд бичжээ.

 

Дэлхийн хамгийн баян хүний нууц: Карлос Слим

Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слимийн тухай номыг Хосе Мартинес бичсэн байна. Номонд зохиолч Карлос Слимийн амьдралын хэв маяг, мэргэжлийн замналын талаар нийтэлжээ. Түүнийг бизнесмэнээс гадна эдийн засаг, улс төрд их нөлөөлдөг дэлхийн хамгийн хүчирхэг хүн гэж үздэг байна. Түүнээс гадна шударга, өглөгч хүн гэдэг аж. Тэрбээр Латин Америкийн барилга болон компанийн нийгмийн хариуцлагатай холбоотой асуудлыг анхаардаг байна. Мөн компаниудаараа дамжуулан аав ээжээсээ сурсан үнэт зүйлийг хөгжүүлэх, Мексикийн ард түмэнд үүнийгээ дамжуулахыг хүсдэг аж.

 

Мөрөөдлийн дэлгүүр Жефф Безос болон Амазоны эрин

Сэтгүүүлч Брэн Стоуны бичсэн номондоо “Амазон” компани ном зарж эхэлсэн.  Гэхдээ Жефф Безос цахимаар ном худалдахаас илүү алсыг харж байсан аж. Тэрбээр хямд үнээр ямар нэгэн бүх төрлийн барааг худалдахыг хүсч байсан байна. Харин мөрөөдлөө биелүүлэхийн тулд Жефф Безос олон зөв зүйл хийснээс гадна алдаа гаргажээ. Гэвч мөрөөдлөө биелүүлсэн аж. Түүний тухай ном бичсэн Брэд Стоун “Амазон” компанийн олон ажилтан, удирдах албаныхан, гэр бүлийнхэнтэй нь уулзсан байна. Энэ номонд компаниа байгуулснаас хойш одоог хүртэлх ирээдүйн үнэ цэн, Жефф Безосийн алсын харааны тухай бичсэн аж.

Харин Жефф Безосийн тухай бичсэн номыг дараа сансар огторгуйг эзэмших, хүмүүсийн амьдралыг сайжруулахын тулд олон салбарт шинийг санаачлагч  компани байгуулах арга хайж байгаа Элон Маскийн тухай Эшли Вансийн бичсэн “Ирээдүйг урьдчилан харсан бизнесмен”, сэтгүүлч Ковандонга О Шигийн бичсэн “Энэ бол “Зара” компанийг байгуулсан Амансио Ортега” ном, “Apple” компанийн эзэн Стив Жобстой нас барахаас нь өмнө уулзсанаар түүнийг зөвхөн алсын хараатай, үйлдвэрийн эзэн биш, технологийн салбарт шинийг санаачлагч болохыг нээсэн Уалтер Исааксон “Стив Жобс” номыг бичжээ. Тэрбээр Стив Жобсоос гадна  гэр бүл, найзууд, дайснууд, ажлын нөхөдтэй нь уулзсан түүний  намтрын номыг зөвшөөрөлтэйгөөр гаргасан цорын ганц зохиолч аж. Энэ нь Стив Жобсын дуртай зүйлс, мэдлэг, дижитал ертөнцийн бүх байдал, бүтээлч байдлын тухай өгүүлсэн ном юм.

Мөн амжилтад хүрсэн хүмүүсийн талаар бичсэн номын жагсаалтад  “Форд” автомашины үйлдвэрийн эзэн Хенри Фордын бичсэн “Миний амьдрал, миний ажил” нэртэй ном, дэлхийн баян хүмүүсийн нэг цахилгаан бараа худалддаг цахим хуудастай “Алибаба” компанийг байгуулагч Жек Магийн тухай Дукан Кларкийн бичсэн “Алибаба болон Жек Ма” ном орж байна. БНХАУ-ын энэ баян бизнесийн эхлэл амаргүй байснаас гадна 30 гаруй газар түүнийг ажилд авахаас татгалзаж байжээ. Түүнээс гадна жагсаалтад “Старбакс” компанийн захирал Ховард Шульцийн бичсэн “Старбаксын сорилт” ном нь амьдралын бүх нөхцөлд хэрэглэж болох сургамжаар дүүрнээс гадна үнэ цэнээ алдалгүй тэмцэх, эрсдэлээ үүрэх,  зоригтой байх талаар заах юм байна. Харин хамгийн сүүлд “Виржин” компанийн захирал Ричард Брансон бичсэн түүнийг дэлхийн баян хүний нэг болгосон нууцыг заасан ном оржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Мөнхбаясгалан
Үнэхээр гайхалтай
DR. ADITYA
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд  өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 46 мин
МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн т

1 цаг 46 мин
Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна

15 цаг 11 мин
С.Баярцогт: Увс аймгийн 1-р тойрог дээр л гэхэд сонгуулийн өмнөхөн 800 гаруй хүний “царцааны нүүдэл” хийгдсэн

арим аймаг, сумдад зохион байгуулагдсан ИТХ-ын нөхөн сонгуулийн талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтоос тодрууллаа. Тэрбээр "Ардын намынхан зарим сумдад сурталчилгааны уулзалтын үеэр урлагийн тоглолт, сугалаа зохион байгуулж, хууль зөрчсөн. Увс аймгийн 1-р тойрог дээр л

15 цаг 33 мин
З.Мэндсайхан: Хамрын тамхинаас авдаг байсан 20 хувийн гаалийн татварыг онцгой албан татвараар тооцно

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-нд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар янжуур тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварыг 30 хувь болгох юм.  Хэлэлцүүлгийн үеэр хамрын тамхины онцгой албан татвартай холбоотой асуудал хөндөгдлөө.

15 цаг 39 мин
Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

15 цаг 44 мин
Их Британийн Ерөнхий сайд огцорч байна. Яагаад...

Зургаадугаар сарын 22-ны даваа гарагийн өглөө Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер огцрохоо мэдэгд

18 цаг 22 мин
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар гэхээс илүүтэй Г.Дамдинням сайд хүчилж оруулж ирсэн

19 цаг 37 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 28 хуулийн төсөл хэлэлцэхээр товложээ

20 цаг 42 мин
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

Монгол Улс газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог геополитикийн өгөгдөлтэй. Эн

Өчигдөр 06 цаг 00 мин