АНУ-ын хувьцааны зах зээл түүхэндээ хамгийн өндөр өсөлт үзүүлэв

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” үнэт цаасны компанитай хамтран Хөрөнгийн болон уул уурхайн зах зээлийн тойм мэдээллийг хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох мэдээллээр АНУ-ын хувьцааны зах зээл түүхэндээ хамгийн өндөр өсөлтөд хүрсэн явдал байв.

АНУ-ын хувьцааны зах зээл түүхэн өндөр өсөлтийг үзүүлсэн нь эдийн засгийн сэргэлт, корпорациудын цэвэр ашгийн өсөлт, Холбооны нөөцийн сангаас тараасан халамжийн мөнгө нөлөөлжээ. Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын топ 500 компанийн SP500 индекс гурван өдөр дараалж унасан нь 1.2 хувийн уналт болжээ. Сүүлийн бүтэн жилийн хугацаанд нэг хувиас давж унасан 28 тохиолдол байсан. Харин таван хувийн уналт гурван удаа тохиолдсон бол 10 хувь давж унасан тохиолдол жилийн дотор гараагүй байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар хөрөнгийн зах зээл цаашид өсөлтөө хадгалах хэдий ч дараах хүчин зүйлсийн үр дүнд хэлбэлзэх магадлал өндөртэй байна гэжээ. Тухайлбал, татварын өсөлт. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден жилийн хугацаанд нэг сая ам.доллараас дээш орлого олж буй иргэдийн татварыг 20-39.6, корпорациудын татварыг 21-28 хувь хүртэл нэмэгдүүлэх санал гаргасан. Хөрөнгийн захын хурдацтай өсөлтөөс хүртэж буй өндөр орлоготой иргэд болон компаниудаас татвар авснаар дэд бүтцийг дэмжих санхүүжилтэд хийхээр төлөвлөөд байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийг богино хугацааны хэлбэлзэлд хүргэх талтай.

Хоёрдугаарт, инфляци нөлөөлж болзошгүй байна. Инфляци тогтвортой байгаа ч иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаа учир ирэх саруудад инфляци өснө гэж шинжээчид үзэж байна. Одоогоор инфляцид хүчтэй нөлөөлж буй сектор нь бараа бүтээгдэхүүний салбар юм. Иргэд цалингаасаа 13.6 хувийг хадгаламжинд хийж байгаа нь түүхэн цагийн дундаж болох долоон хувиас хоёр дахин их дүн. Эдийн засаг сэргэхийн хэрээр хадгалах хэмжээ буурч инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай. Эдгээр нөлөөлөл нь өнгөрсөн долоо хоногт бодитоор хэрэгжсэнийг экспертүүд онцолж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт индексүүд, инфляцийн өсөлт болон татварын нэмэгдлээс үүдэн бага хэмжээнд унасан долоо хоног өнгөрлөө. Гэсэн ч АНУ-ын эдийн засаг сэргэж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр бүртгэгдсэн ажилгүйдлийн түвшин таамаглалаас 70 мянгаар бага гарсан нь 2020 оны гурван сараас хойшх хамгийн бага дүн болж эдийн засаг хурдацтай сэргэж байгааг илтгэлээ. Өнгөрсөн сард шинэ барилгын борлуулалт нэг сая хүрч таамагласнаас 200 мянгаар илүү гарсан нь иргэдийн худалдан авалт эрчимжиж байгааг харуулж байна. Жилийн нэг саяас дээш орлоготой хүмүүст одоо байгаа 20 хувийн орлогын татварыг нэмэгдүүлж 39.6 хувь болгох, корпорацийн татварыг 21-28 хувь болтол нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа. Мөн цаашид криптовалютын ашгийн татварыг 80 хувьд хүргэх мэдээ гараад байгаа нь криптовалютын зах зээлд уналт үүсгэж байна.

Харин өнгөрсөн долоо хоногийн онцлох хувьцаагаар энэ оны нэгдүгээр сараас хойш “Reddit Stocks” цахим орчинд томоохон институциуд богино арилжаа хийж буй гэсэн мэдээллийг үндэслэн түүний эсрэг иргэд сайн дураараа “GameStop”компанийн хувьцааг худалдан авч эхэлснийг онцолж байна. Үр дүнд нь 14 ам.долларын хувьцаа 480 ам.доллар болж 3400 хувиар өссөн нь иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө байгааг харуулж байв. Тэгвэл уг үйл явдал “MicroVision” компанийн хувьцаан дээр дахин үүсэж өнгөрсөн долоо хоногт 36 хувиар өслөө. Тус компани нь санхүү талаас муу компани тул ирэх зургаан сарын хугацаанд эргээд унана гэж таамаглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.27 МЯГМАР № 84 (6561)

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12