Ц.Элбэгдорж Х.Баттулга хоёрын хэн нь хэндээ бөхийх вэ

2021-04-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

С.Эрдэнийг АН-ын дарга болоход журмын нөхөр Баабар нь “...Хамгийн зөв сонголт С.Эрдэнэ, АН эргэж сэргэхийн тулд эхлээд ёроолдоо тултал унах ёстой” гэж хэлж байсныг давтъя. Дөрвөн жил дөрвөн сарын өмнөх үг л дээ.

Өмнөд хөршийн Мао Зэдун “...Ёроолдоо хүртэл самуурах нь ёзоороороо шинэчлэгдэхийн үндэс” гэж, хойд хөршийн Ленин “...Ялзарсан дампууурсан нийгмийн мөхлийг хурдасгах бүхэн дэвшилтэт юм” гэсэнтэй ижилдүүхэн Баабарын энэ үг өнөөдөр гайхамшигтай биелжээ.

Нээрэн л АН баларч явна. Дотоод хэрүүлээ барьж дийлэлгүй өнөөдөр Дээд шүүхээр ялгуулах дээрээ тулсан байна.

АН-ынхан иймдээ тулсан нь С.Эрдэнийн буруу гэхээсээ эрх мэдлээс болсон эзэрхийлэл, ялагдлаас үүдэлтэй урвалт шарвалттай холбоотой юм.

Ер нь бол “сөрөг хүчин” АН-ынхан 2020 оны парламентын сонгуулиас хойш хагаралдсан. Жил шахам болж байна.

Сонгуулийн дараа АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн. Гэсэн ч даргын үүргийг хүлээж авсан Ц.Туваан дараагийн үйл явцуудыг хийлгүйгээр нам дараад хэвтчихсэн.

Тэгж байтал С.Эрдэнэ дахин гарч ирээд намынхаа тамгыг баталгаажуулаад авчихсан. Ингээд албан ёсны хуваагдал үүссэн байдаг.

Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг Ц.Туваан Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед Их хурлаа зохион байгуулав. Анхнаасаа энэ Их хурал нь Ерөнхийлөгч Х.Баттулга руу “налсан” бодлоготой, түүний ч оролцоотой болсон. Тэр Их хуралд АН-ын нөлөө бүхий олон гишүүн оролцсонгүй. Оролцуулаагүй гэсэн ч болно.

Шинээр баталсан дүрэм нь Дээд шүүх дээр бүдэрлээ. Ц.Тувааныг ч бас АН-ын дарга гэж үзсэнгүй.

Ингээд сарын өмнө С.Эрдэнийн АН, Ц.Тувааны АН гэсэн хоёр талд намын даргын сунгаа хийв. С.Эрдэнийх М.Тулгатыг, Ц.Тувааных О.Цогтгэрэлийг гаргаж ирэв.

Хоёр талд ижил арга хэмжээ зохион байгуулж нэг хэсэг манаргав. Хоёр талд Их хурал, хоёр талд “Чингисийн одон” гардуулах ёслол, хоёр талд ардчиллын баяр гээд алийг нь ч алдуулсан даа.

Үнэн хэрэгтээ С.Эрдэнийн ард Ц.Элбэгдорж, Ц.Тувааны ард Х.Баттулга байсан юм. Энэ нь ч намын даргын сунгааны дараах тус тусын зохион байгуулалтаас тодорхой харагдана.

Энэ сарын эхний хагаст Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эсэхийг Цэц шийдсэн. Цэцэд нөлөөлөл үзүүлэх бодлого бүхий эсэргүүцлийн “жагсаал”-д О.Цогтгэрэлийн дарга нь болсон АН-ын гишүүд идэвхтэй оролцлоо.

Нөгөө талын тухайд М.Тулгат АН-ын дарга болсны дараа Ч.Өнөрбаярыг генсекээр томилсон. Эндээс бүх зүйл илэрхий болж байгаа юм. Ч.Өнөрбаяр бол Ц.Элбэгдоржийн хүн.

...Ингэж Ц.Туваанаар халхавчилсан Х.Баттулгын АН идэвхтэй ажиллаж эхэлсэн үед Ц.Элбэгдорж С.Эрдэнийн АН-д түшиглэж улс төрийн үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг.

Ер нь энэ бүхнээс гадна өөр олон баримт, үйл явдлаар Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэдэг хоёр хүн хоёр АН-ыг нэг нэгээр эзэмшиж буй нь нотлогдоно.

АН яагаад хуваагдсан бэ гэдэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга яалт ч үгүй холбогддог.

Үнэн хэрэгтээ 2020 оны парламентын сонгуульд дахин навсайтал ялагдсан АН-ынхан Ерөнхийлөгчийг бараадсан л даа. Томчууд нь ганц ганцаараа алга болж, залуус голдуу гишүүд нь Ерөнхийлөгч дээр очсон. Тэр ч дараа дараагийн үйл ажиллагаануудыг сайн чиглүүлсэн гэдэг.

Ингэж Ц.Туваанаар халхавчилсан Х.Баттулгын АН идэвхтэй ажиллаж эхэлсэн үед Ц.Элбэгдорж С.Эрдэнийн АН-д түшиглэж улс төрийн үйл ажиллагаагаа сэргээсэн байдаг.

Харин өнөөдөр Дээд шүүхийн өмнө хоёр АН ижил тэнцүү догдлолтой зогсож байна. Дээд шүүх М.Тулгат, О.Цогтгэрэл хоёрын хэнийг нь хууль ёсны гэж үзнэ, тэр АН-аа авч Ерөнхийлөгчийн сонгуульд орно.

Өөрөөр хэлбэл, М.Тулгатыг АН-ын дарга гэж зөвшөөрвөл Ц.Элбэгдорж хаданд гарна. Х.Баттулга МАН дээр очилтой биш, Ц.Элбэгдорждоо бөхийх болов уу. “...Холын бурханаас ойрын чөтгөр” гэдэг дээ.

Харин О.Цогтгэрэл АН-ын даргаар баталгаажвал Х.Баттулгын арваад хоногийн өмнө бөхсөн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших урам сэдэрнэ. Өнөөдөр ч энэ санаанаасаа буцаагүй бололтой л харагдаж байна. Сүүлдээ үйлдлүүд нь аюултай болж эхэлж байгааг нийтээрээ анзаарч байх шиг байна. У.Хүрэлсүхийн 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Ерөнхий сайдаас огцрохдоо “Ерөнхийлөгч ба АН”-ын талаар “...Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус. Намаасаа татгалздаг. Гэтэл дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа” гэж хэлсэн ноцтой үгийг дурдагсад олон болов. Энэ үгийг Х.Баттулга үйлдлээрээ нотолж байна гэх яриа хаа сайгүй сонсогдоод эхэллээ.

Нөгөөтэйгүүр, АН-ыг ингэтлээ дордоход парламент дахь бүлэг нь нөлөөлсөн гэж болно. 2020 оны парламентын сонгуульд ялагдсан АН-ынхныг сэргээх хүч нь Ерөнхийлөгчөөс гадна парламент дахь бүлэг нь байх ёстой байлаа. Харамсалтай нь тус намын бүлэг журмын нөхдөө дэмжих нь байтугай өөрсдийгөө яая гэсээр өнөөдрийг хүрэв. Маш сул. Бүлгийн дарга Д.Ганбатаас нь эхлээд чуулган дээр голдуу шог юм ярина. Шоолуулаад л, сошиалын баатрууд маягийн дүртэй болжээ.

Ер нь АН-ынхан аль АН-аа дэмждэг вэ гэхээр их сонин шүү. Дээр хэлсэнчлэн “С.Эрдэнэ, М.Тулгат, Ц.Элбэгдорж” АН дээр тулхтай, туршлагатай гишүүд олноороо байна. “Ц.Туваан, О.Цогтгэрэл, Х.Баттулга” дээр “Залуучуудын холбоо” наснаас дөнгөж мултарсан залуус нь очжээ.

Дунд нь ажиглагчид хоёр талд гүйгчдээсээ олон байгаа юм. Тэд Дээд шүүхийн өнөөдрийн шийдвэрийн дараа маскаа зүүгээд гэрээсээ гарах байх...

Гэхдээ Ерөнхийлөгчийг эсэргүүцэж буй гишүүд АН-д жин дарах ажээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд Цэц шийдвэр гаргасан орой АН-ынхан гурван хэсэг болчихсон баярлаж байна гэсэн шүү. Энэ бол нотолгоо.

Дээрээс нь Цэцийн шийд гарангуут “...АН-аасаа Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн найман хүн гарч ирсэн. Э.Бат-Үүл, Ц.Оюунгэрэл, Я.Санжмятав, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, З.Энхболд, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байгаа тухай найдвартай эх сурвалжийн мэдээлэл бий.

Зарим нь “..Би дэвших бодолгүй байна” гэсэн хэзээ ч мурьж болох жижүүрийн хариулттай гадуур яваад л байгаа дуулдана.

Юутай ч эд бүгдээрээ АН-даа тодорхой хэсэг бүлгийг манлайлдаг нөхдүүд шүү дээ. Тэр бүх бүлэг Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшихгүй гэхээр тэр орой сэтгэл санаа нь уужирсан байна гээд бод доо.

Тэгэхээр өнөөдөр Дээд шүүх Ц.Элбэгдоржийн АН-ын даргыг зөвшөөрөх үү, Х.Баттулгын АН-ын даргыг баталгаажуулах уу гэдгийг шийдэх нь ээ.

Маш товчоор хэлэхэд, Дээд шүүх М.Тулгатыг дэмжвэл АН-ынхан найман хүнээс сонгож Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. О.Цогтгэрэлийг гаргаад ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга л ерөнхийд нь шийднэ дээ.

Бүр нарийсгаад хэлбэл Дээд шүүх өнөөдр Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын хэн нь хэндээ бөхийх вэ гэдгийг шийднэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.27 МЯГМАР № 84 (6561)

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2 цаг 48 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

11 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

11 цаг 30 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

11 цаг 30 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин