ХЭҮК: Д.Энхбатыг Францаас хулгайлж авчраад, эрүүдэн шүүж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт бусдыг гүтгүүлэхийг оролдож хүний эрхийг зөрчсөн

2021-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Одоогоос 18 жилийн тэртээ Б.Хурц нарын ТЕГ-ын ажилтнууд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан. Эрүүдэн шүүсэн. Удалгүй Д.Энхбат нас барсан. Энэ асуудал ямар нэг шийдэлгүй өнөөдрийг хүрчээ. Тэгвэл энэ сарын 19-ний өдөр Д.Энхбат агсны хүүхдүүд болох Э.Золбоо, Э.Золбообаяр нар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ээлжит өргөдлөө гаргалаа.

Уг өргөдөлд дурдагдсан нэг баримт байна. Тэр нь ХЭҮК-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нд гаргасан №02/281 тоот дүгнэлт юм. Уг дүгнэлтийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн №11/7565 албан бичгийн дагуу дүгнэлт гаргаж байжээ. Түүнийг тухайн үед УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж байжээ.

Уг дүгнэлтэд “ТЕГ-ын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих, эрх чөлөөг иь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлон харьцаж болохгүй” гэсэн заалтыг эөрчиж, Д.Энхбатыг Франц улсаас хулгайлан, хуурамч бичиг баримт ашиглан Монгол Улсын хил нэвтрүүлж, нууц газар, ямар ч хяналтгүйгээр долоо хоног цагдан хорьж, эрүүдэн шүүх үйл ажиллагаа явуулж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадаж, талийгаач С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт бусдыг гүтгүүлэхийг оролдож хүний эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.26 ДАВАА № 83 (6560)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2 цаг 51 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

11 цаг 18 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

11 цаг 33 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

11 цаг 33 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин