Яадаг ч байсан “яам”-аа л дагая

2021-04-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

 

ЭМЯ: 28, Засгийн газар: 14

 

Ээлжит хатуу хөл хорио үргэлжилж байна. Анх зарласан хугацаа нь энэ сарын 25-нд дуусна. Энэ хугацааг сунгах уу, үгүй юу. Ид яригдаж байна. Энд тэнд сайн дурын санал асуулга ч явж эхлэв. ЭМЯ бол хатуу хөл хориог сунгах нь зөв гэдэг байр суурьтай байгаа аж. Эх сурвалжууд ингэж мэдээлж байна.

Тус яамны зүгээс анхнаасаа 28 хоногийн хатуу хөл хориог санал болгожээ. Харин эдийн засгийн хүндрэл, иргэдийн нөхцөл байдлаас болж Засгийн газар 14 хоногоор тогтоосон байгаа юм. Тэгэхээр энэ удаад ч хатуу хөл хориог сунгах эсэхийг Засгийн газар, УОК эцэслэн шийднэ гэсэн үг.

 

Ядаж долоо хоног...

 

Хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хэд хоногт халдварын тоо буурсангүй. Өдөрт 1000-аас дээш гардаг болов. Нас барсан хүмүүс ч өдөрт дөрөв, таваараа нэмэгдсээр дөч гараад явчихав. ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа өчигдөр “...Хэрэв хөл хориог цааш үргэлжлүүлж 21 хоног болговол тавдугаар сарын 2 гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо дунджаар 677 болно. Биеийн байдал нь хүндрэх хүмүүсийн тоо ч цөөрнө. Харин 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 9 гэхэд дунджаар 536 тохиолдол бүртгэгдэнэ. Хөл хорио цуцалсаны дараа бага зэрэг давалгаа үүсэх ч халдварын тохиолдлын хувьд бууралттай байх юм” гэв. Дахиад ядаж долоо хоног сунгах шаардлагатай гэдгийг л мэргэжлийн хүмүүс хэлээд байна л даа. Болдог бол дахин 14 хоногийн хатуу хөл хорио хэрэгтэй гэсэн үг. Аргаа бараад ийм тоо хүртэл хэлж амлалт өгч буй бололтой.

 

Бурханаа бургасаар гуядах ёсгүй

 

Коронавируст цар тахал дэлхийг нөмрөөд жил хагас болж байна. Бөөрөнхий дэлхийг эмч, эрүүл мэндийн ажилтнууд хамгаалж байна. Тэд цар тахалтай тэмцэж буй. Монголд ч ялгаагүй. Монголын эрүүл мэндийн салбарынхан ч бүх хүчээрээ зүтгэсээр өнөөг хүрэв.

Харамсалтай нь ЭМЯ-ны байр суурь төрийн өмнө хүчин мөхөстдөгийг бид өнгөрсөн, хийгээд энэ хөл хорионы нөхцөл байдлаас тод харж байна. Яг үнэндээ эмч, эмнэлгийн ажилтнууд энэ хугацаанд “..Ёо” гэлгүй ажилласаар... Тангараг өргөсөн хэдий ч тамир нь тасрах шахаж байгаа нь нууц биш болсон. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар бүтэн хүчээрээ зүтгээд одоо хүн хүчний дутагдалд орж болзошгүй гэдгийг албан эх сурвалжууд хэлж байгаа юм. Хүч нэмж, резидент эмч нараа дайчилж эхэлсэн. Ингэж зүтгэж байгаа нь үр дүнгүй байх нь хамгийн ноцтой хийгээд эмгэнэлтэй. Тиймээс ч ХӨСҮТ-ийн дэд дарга өчигдөр салбарынхаа өмнөөс байр суурь илэрхийлсэн биз.

Бодит байдал ийм, борви бохисхийлгүй зүтгэж байтал нь бохир улс төрийн сүүдэр тойрсонгүй. Нэг, хоёр хүн дээр гарсан алдаагаар нийт эмч, эмнэлгийн ажилтнуудыг харлуулж хэд хоног нүдлээ. Үүнд тэд гомдолтой байна. Бидний дээдэс ярьдаг даа. Бурханаа бургасаар ороолгов гээчийн үлгэр л энэ аж.

 

Эрүү мэндийн салбарт ийм “зэвсэг” хэрэгтэй

 

Хүрз өгөлгүй нүх ух гэвэл бүтэхгүй. Түүн лүгээ энэ цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн салбарынханд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд бас байна. Хамгийн наад зах нь уушги орлуулагч аппарат нэн түрүүнд хэрэгтэй. Одоогоор Монголд уушги орлуулах аппарат хоёрхон байдаг. Нэг нь эвдэрхий гэсэн.

 

Эрүүл явбал Ерөнхийлөгчийн сонгууль үзнэ

 

Ер нь бол туйлын үнэн нь энэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль угтаад улстөрчид орондоо ч орох завгүй “олзлолдон” тэмцэлдэж байна. Сүүлдээ савнаасаа хальж эхэллээ. Юу юу ч болоод байгаа юм, бүү мэд. Юутай ч дэлхийг баллаж байгаа коронавируст цар тахал Монголыг ч бас үйлийг нь үзэж байна. Өдөрт гарч буй халдвар, нас барсан хүмүүсийн тоо аюул бидэнд бодитоор нүүрлээд байгааг илтгэнэ. Тэгэхээр хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахиж, улстөрч бүхэн, улс төрийн нам болгон энэ асуудалд гол анхаарлаа тавих ёстой болж байгаа юм. Шуудхан хэлэхэд эрүүл явбал Ерөнхийлөгчийн сонгууль үздэгээрээ үзнэ. Тэгэхээр одоо бидэнд ганц л зам байна. Яадаг ч байсан ЭМЯ-аа сонсох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)

 

Эрдэмтэд ч ковидыг зогсоож чадахгүй
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

10 цаг 2 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

13 цаг 50 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

13 цаг 50 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

13 цаг 50 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин