С.Бямбацогт: Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг З.Энхболд өөрөө оруулж, батлуулсан

2021-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.  Өнгөрсөн баасан гаригт  Цэцийн дунд суудлын хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн  гэсэн дүгнэлт гаргасан.  Өөрөөр хэлбэл,  өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан иргэд болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзсэн юм. Хэрэв УИХ Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээж авбал  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  өөрчлөлт оруулна.  Харин хүлээн авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулж асуудлыг эцэслэх учиртай. Тэгвэл өчигдөр үдээс өмнө болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. Улмаар энэ асуудлыг нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.  Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь хүргэснийг тоймлон хүргэе.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Цэцийн шийдвэрийг яагаад ийм хурдан хугацаанд УИХ-аар хэлэлцэх болов. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг бүгд хамтраад баталж байх үед С.Бямбацогт гишүүн өмнө нь сонгогдож байсан бүх хүн дахин нэр дэвшиж болно гээд ярьж байгаа бичлэг байгаа. Ямар амаараа болно гээд ямар амаараа болохгүй гэж хэлдэг юм бэ.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчтэй холбоотой хэсгийг 2025 оны долдугаар сараас хэрэгжүүлээр заасан байсан. Хэлэлцүүлгийн явцад тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд орж ирээд энэ өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлүүлье гэдэг санал гаргасан. Энэ саналын дагуу өөрчилсөн. Тухайн үед өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвшиж болно гэж ойлгогдож байсан нь үнэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Анх Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 62 гишүүн өргөн барихдаа 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт оруулсан. Ингэхдээ уг заалтын хэрэгжих хугацааг 2025 оны долдугаар сарын 1-нд мөрдөнө гэж заасан. Хэрэв уг хугацаагаар батлагдсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байх байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулиас хасч, 2020 оны тавдугаар сарын 25-нд дагаж мөрдөнө гэж тусгасан. Цагаан дээр хараар бичсэн уг заалтыг хууль тогтоогч хугацааг өөрчилсөн нь ойлгомжтой учраас Цэцийн дүгнэлт зөв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болдоггүй зохицуулалттай. Энэ заалтыг яах гэж байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 -Сонгуулийн хуулиа цэгцэлж авахгүй бол маш богино хугацаа үлдээд байна. Хууль нь тодорхой бус нөхцөлд сонгууль явуулж болохгүй. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Хүлээж авахгүй бол цэцийн Их суудлын хуралдаан болтол харна. Ийм л нөхцөл байдалд байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

- Цэц дээр асуудал үүсээд, олон нийтийг төөрөгдүүлж байгааг ойлгохгүй байна. Цэцийн харилцааг зохицуулахгүй бол болохгүй нь ээ. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Өмнө нь хэзээ ч ийм юм гарч байгаагүй. Цогтоо гишүүн нь ҮХЦ-ээс гарахдаа энэ байгууллагыг нулимаад гарлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.21 ЛХАГВА № 80 (6557)

 

ene site chin bas l haaltiin gereetei zunduu mungu avsan site yum baina sh tee
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2 цаг 48 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

11 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

11 цаг 30 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

11 цаг 30 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин