Гэнэт турах юутай холбоотой талаар мэдэж байх ёстой зүйлс

2021-04-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Ямар ч юм хийхгүйгээр, зүгээр байж байгаад жин хасах нь олон хүний мөрөөдөл. Гэхдээ гэнэт ийм шидтэй зүйл тохиолдвол эрүүл мэнд минь зүгээр үү? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Эрүүл бусаар жин алддаг хэд хэдэн шалтгаан бий.

Жин бол эрүүл мэндийг илэрхийлэх чухал зүйл. Жин хэт бага эсвэл хэт их байх нь гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж эрдэмтэд үздэг. Хэвийн жинтэй ч, огцом дээшээ доошоо болох нь бас эрсдэлтэй.

Жишээ нь таны дундаж жин 72 кг гэж бодъё. Хагас жилийн дотор 4 кг буюу 5% илүү хасжээ гэж үзье. Энэ томоохон үзүүлэлт. Хэрвээ энэ үедээ жин хасах гэж ямар нэгэн оролдлого хийгээгүй бол эмчид хандах хангалттай шалтгаан мөн.

Харин хажуугаар нь бас өөр шинж тэмдэг болох ядрах, сульдах, арьс хуурайших, үс хумс хэврэг болох, ааш зан тогтворгүй болох, хоол боловсруулахад асуудал үүсвэл дотрын эмчид заавал хандах ёстой.

Эрүүл бус жин хасах нь бодисын солилцоонд өөрчлөлт орсны шинж байдаг. Бодисын солилцоонд өөрчлөлт орох шалтгаан нь олон янз.

 

Хавдар

 

Хавдраар өвчлөгсдийн 40 хувь нь онош тогтоох үед огцом жин хаясан байдаг. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд жин алдах нь хавдрын эрт үед илэрдэг шинж тэмдгийн хоёрдугаарт орсон байна. Энэ шинж тэмдэг нь цусны хавдар, уушиг, бүдүүн гэдэс, өндгөвч, нойр булчирхайн хавдрын үед илэрдэг байна.

Гол шалтгааны нэг нь хавдар өөрөө бодисын солилцоог өөрчлөн, уургийг шингээж, энерги ялгаруулах чадварыг бууруулдаг. Ингэснээр булчин сулран, өөхөн эд нимгэрэн, огцом турдаг. Өөр нэг шалтгаан нь дархлалын хариу урвалтай холбоотой байдаг.

Яг хавдраас болж турж байгааг өөр шинж тэмдэг бас илтгэнэ. Ядарч, сульдах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, байнга халуурах. Үүнээс гадна хавдар бүр өөрийн онцлог шинжтэй: булчирхай томрох, улаан толбон тууралт арьсан дээр гарах, цус алдах, гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдөх, ойр ойрхон ханиах гэх мэт.

 

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах

 

Бамбай булчирхайн ялгаруулж байгаа дааврын тусламжтайгаар бодисын солилцоонд оролцдог. Даавар их ялгарвал- эс идэвхтэй хүчилтөрөгчийг хэрэглэн, амьсгаа давчдан, зүрх дэлсдэг. Бие яг л гүйлтийн горимоор ажиллаж байгаа юм шиг болно. Ингэснээр илүү тэжээлт бодис үрэгдэн, жинд нөлөөлнө. Бамбай булчихайн үйл ажиллагаа алдагдсан өөр бусад шинж тэмдэгт  нь ядрах, шалтгаангүй санаа зовних, уур уцаартай болох, нойр алдагдах, халуу дүүгэх зэрэг багтдаг.   

Бамбай булчирхайн идэвхжил янз бүрийн хавдрын үед тохиолддог. Гэхдээ өөр бусад шалтгаан байж болно. Хүүхэд төрүүлсний дараа  нэг жилд эмэгтэйчүүдийн долоон хувьд нь бамбай булчирхайн өөрчлөлт илэрдэг.  Үүний илэрхийлэх нэг зүйл бол жин хасах. Мөн йод ихтэй хүнс, жишээ нь далайн байцай ихээр идэх нь бамбай булчирхайг хэт ажиллахад хүргэдэг.

 

Чихрийн шижин

 

Чихрийн шижингийн I шатны үед нойр булчирхай хангалттай инсулин ялгаруулж чаддаггүй. Энэ даавар нь биед орж ирсэн сахарыг /глюкоз/ шингээдэг. Глюкозыг биеэс шахан гаргахын тулд организм их шээс ялгаруулж эхэлдэг. Ингэхдээ эрдэс бодисоо хамт алддаг.

Өөр нэг шалтгаан нь өлсөх. Биед глюкоз орж ирэхгүй болмогц энергээ өөх, булчингийн эдээс авч эхэлдэг. Өөх идэвхтэй шатахаар сард 10-15 кг хаядаг. Үүний хажуугаар ядарч сульдан, толгой эргэн, их өлсдөг. Ойр ойрхон шээж, амнаас ацетон үнэртэж эхэлдэг.

Голдуу чихрийн шижингийн I хэлбэрийг хүүхэд байхад үүсэж, удамшдаг гэж ярьдаг. Дандаа тийм биш. Ойролцоогоор 20 хувь нь насанд хүрсэн үед үүсдэг. Ийм тохиолдлын ихэнх нь удамшилтай холбоогүй.

 

Гэдэсний өвчин

 

Гэдсэнд шим тэжээлтэй бодисууд шимэгдэн цусанд ордог. Энэ процесс салст бүрхүүлд явагддаг. Ямар нэгэн шалтгаанаар энэ салст хатингаршиж, үхжилт үүсвэл бие хангалттай тэжээлээ авч чаддаггүй. Гэдсэнд орж ирж байгаа хоолны ачааг буулгах зүйлгүй болно гэсэн үг.

Салст бүрхүүл гэмтэх гол шалтгаан нь ямар нэгэн хүнсийг шингээж чадахгүй байх. Жишээ үр тарианд байдаг глютеныг шингээж чаддаггүй  хүн глютен идэхэд, түүний дархлалын систем үүнийг андууран, нарийн гэдэс рүү довтолж эхэлдэг.

Ийм үед гэдэс өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах эсвэл гүйлгэх шинж тэмдэг илэрдэг. Витамин, эрдэс бодисын дутагдлыг бас хянаж үзэх хэрэгтэй: цус багадах, арьс хуурайших, хумс хугарах, буйлнаас цус гарах зэрэг.

 

Зүрхний дутагдал

 

Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед огцом жин хаядаг. 2014 онд хийсэн судалгаагаар хэрвээ огцом жин хаяж байгаа бол зүрх гэнэт зогсох магадлал 3 дахин их байдаг гэжээ.

Яагаад энэ өвчний үед хүн жин хасдаг тодорхой шалтгаан  байхгүй. Зарим нэг таамаглаж байгаа шалгааны нэг нь зүрх цус шахаж, хүчилтөрөгчөөр биеийг хангахад хэцүү болсноос бие амьсгалд их энерги зарцуулдаг гэж үздэг. Хоол боловсруулах системд цусан хангамж багадсанаар тэжээлт бодис шимэгдэх нь бага. Энэ үед хавангаас болоод жин алдаж байгаагаа анзаарахгүй байх магадлалтай.

 

Мэдрэлийн гаралтай өвчний үед

 

Сэтгэл гутрал, гэмтлийн дараахь сэтгэл хямралын үед хүн амьдралд нь өөрчлөлт орсныг анзаардаггүй. Ялангуяа ажил ихтэй үед.

Сэтгэл гутралын үед тархины биохими өөрчлөгддөг. Ялангуяа хоол идэх, хоолноос таашаал авах төвд нөлөөлдөг. Сэтгэл гутралтай хүний амт, үнэр өөрчлөгддөг. Ямар ч хоол амтгүй санагддаг.

 

Эмийн бодис

 

Зарим нэг эмийг ууж байх үед бодисын солилцоо хурдсан, их калори шатаах эсвэл өлсөх мэдрэмж буурдаг. Үүнд хими эмчилгээний эм, сэтгэл гутралын эм, чихрийн шижингийн II хэлбэрийн үед хэрэглэгддэг эм ордог. Эмчилгээ эхэлснээс хойш эрчимтэй турах, хоолонд дургүй болбол эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Эх сурвалж: www.nauka.tass.ru

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

7 цаг 3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

10 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

15 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

15 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

15 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Өчигдөр 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Өчигдөр 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Өчигдөр 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин