Хүүхдийн оюуныг хөгжүүлэх сонирхолтой аргууд

2021-04-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

Цаг орой болсон ч таны хүүхэд хүүхэлдэйн кино үзсээр, зурагт, утаснаас салахгүй байна уу. Хөл хорионы дэглэм хэрэгжиж буй энэ өдрүүдэд олон хүүхэд гэртээ яг л ийм байдалтай байсаар байна. Тиймээс та энэ үед “Ном унш”, “Зурагтнаас холд” гэж загнах, тэдэн рүү ширүүн харахаас илүүтэй хүүхдийнхээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх аргыг хайгаад үзээрэй. Цар тахлын үед бага болон өсвөр насныхан сэтгэл зүйн хувьд хамгийн их хямарч байгаа учраас Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйг дэмжих төв, хүүхдийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд танд тус болох дараах зөвлөгөөг өгч байна.

“Оюун ухааныг хөгжүүлэх олон төрлийн тоглоом нь тэднийг дэлгэцнээс хол байлгаж, сэтгэлгээг нь хөгжүүлэхэд тусална. Энэ нь хүүхдүүдийг хөгжилтэй байлгаж, оюун ухааныг нь идэвхжүүлдэг. Тиймээс сэтгэхүй хөгжүүлэх сонирхолтой тоглоомуудыг та гэртээ хүргэлтээр авч болох юм. Хүүхдийн тоглоом бол хөгжлийн салшгүй хэсэг нь байдаг. Хүүхдүүд зөвхөн өөрийгөө зугаацуулах гэж тоглодоггүй. Тэд төрснөөсөө хойш тасралтгүй суралцсаар байдаг. Таны нялх хүүхэд тантай хамт зөөлөн тоглоомоор тоглож, үлгэр сонсож байхдаа хүртэл хөгжиж байдаг. Тиймээс та 2-4 насны хүүхдүүдэд хамгийн тохиромжтой эвлүүлдэг шоо, янз бүрийн өнгө, хэмжээтэй  эвлүүлдэг дүрсүүдийг үзүүлээрэй. Хүүхдийнхээ оюуныг хөгжүүлж, төсөөллийг нь идэвхжүүлээрэй. Мөн саад бэрхшээлтэй тоглоом буюу гүйж харайх, үсэрч дэвхрэх  үсрэх, алгасах гэсэн сонирхолтой тоглоом нь энэ насныханд тохиромжтой. Саадыг давах, тооцоолох нь  хүүхдүүдэд зориулсан оюун ухааны шилдэг тоглоомуудын нэг юм. Тиймээс та зочны өрөөндөө 1-2 тоглоом санаачлаад хийж үзээрэй. Түүнчлэн зурж будах, уншиж танилцах сонирхолтой номуудыг санал болгоорой. Эдгээр нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх, хэл яриа хөгжүүлэх, орон зайн мэдлэгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Олон янзын түүх өгүүлэх, үлгэр ярих нь хүүхдийн анхаарал төвлөрүүлдэг.  Тэд түүхийн баатрууд, үйл явдлын дараалал, цаашдын үйл явдлыг тэмдэглэж байх ёстой тул тэдний ой санамжинд тусалдаг.

Түүх өгүүлэх нь хүүхдийн хэл яриа, үгсийн сан, өөртөө итгэх чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Мөн үлгэрийн баатруудын тухай ярилцах, гол дүрийг дуурайх нь тэдний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг эерэг байдлаар илэрхийлэх гайхалтай арга юм.  Энэ нь зургаан настнуудад өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг бий болгодог” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.13 МЯГМАР № 74 (6551)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

36 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

53 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

5 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин