ТАНИЛЦ: Хатуу хөл хорионы үеэр ажиллах байгууллагууд

2021-04-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Засгийн газар ээлжит бусаар хуралдан өнөөдөр болж, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон билээ.

Дээрх хугацаанд "Иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, газар тариалан эрхлэх, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор гэрийнхээ ойролцоо гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

"Улаан" түвшинд шилжвэл зарим төрийн байгууллага болон ААН-ийн үйл ажиллагаа хязгаарлагдаж хүнсний худалдаа, тээвэрлэлт, цахилгаан, дулаан хангамж, эм, эмнэлгийн тусламжийн үйлилгээ үзүүлдэг байгууллагууд ажиллах нарийвчилсан төлөвлөгөөг УОК-оос 2021 оны хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Уг төлөвлөгөөнд тусгаснаар дараах байгууллагуудаас бусад нь ажиллахгүй нь.

УОК-оос гаргасан төлөвлөгөө:

УЛААН ТҮВШИН IV

Төрийн байгууллагууд:

Зөвшөөрсөн үйл ажиллагаа

Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа / Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат/

Эрүүл мэндийн байгууллага

Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, /ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ийн суурийн төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, /УБТЗ ХНН/, /Чингис хаан ОУНБ/, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт / ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай

Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,

Шуудан , харилцаа холбоо

Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт

Шүүх, прокурорын байгууллага

Халамжийн байгууллага

Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

ААН-үүд:

Зөвшөөрсөн үйл ажиллагаа

Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,

Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа

Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/

Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал

Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа

Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага

Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,

Оршуулах үйл ажиллагаа

Хэвлэл мэдээлэл /тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох/

Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа

Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа.

Caption

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

8 цаг 14 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

Өчигдөр 13 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Өчигдөр 13 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

Өчигдөр 13 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин