“МТ”-ийн шатахууны бизнесийг Швейцарын “Гленкор” авсан уу?

2021-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Магнай трейд” /МТ/ компани 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн гол нийлүүлэгч юм. Мөн хамгийн өргөн сүлжээ бүхий салбар түгээлттэй, газрын тосны импортлогч тэргүүлэх компаниудын нэг.  Харин тус компанийн үүсгэн байгуулагч Р.Ганзоригийг 2018 оны аравдугаар сарын 8-ны үдэш ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан. Түүнийг 48 цаг саатуулаад суллаж байлаа. Тухайн үед баривчилсан шалтгааныг нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотой гэж байв. Тэгвэл саяхан “Магнай трейд” компанийн шатахуун, шатах тослох материалын бизнес ОХУ-ын бизнесмэнүүдэд шилжжээ. Оросууд “Магнай трейд”-ийн бизнесийг худалдаж авсан бололтой.  Хамгийн гол нь энэ бизнесмэнүүдийн ард Швейцарын “Гленкор” компани бий гэх мэдээлэл байна. Швейцарын “Гленкор” компани нь дэлхийн уул уурхайн олборлолт, боловсруулалт том компаниудын нэг. Тус компанийг ОХУ-ын төрийн томчууд, олигархиуд, тэр дундаа Олег Дерипаскатай холбоотой гэдэг.

Мөн “Гленкор” нь зургаан жилийн өмнө “Рио Тинто”-той нэгдэх талаар яриа хэлэлцээр хийж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)

 

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй, өөрийн хүсэлтээр Төрийн тэргүүний албан

1 цаг 27 мин
Ч.Мөнхзул: Сэргээгдэх эрчим хүчээс эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг сана

1 цаг 27 мин
Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

Хотын даргаар ажиллаж байхдаа Х.Нямбаатар нь Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн

12 цаг 27 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

2026-11-20
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

2026-11-20
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

2026-11-20
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19