“COVID-19”-ийн вакциныг хүүхдүүдэд хэзээ хийх вэ?

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТУУЛ 

COVID-19-ээс хамгаалах вакцин дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулаад буй цар тахлын халдвар, өвчин үүсгэгч үхлийн вирусээс хамгаалахад том дэвшил болно гэдэгт дэлхийн олон орны хэдэн зуун сая хүмүүс итгэж найдсаар, хүлээсээр байна. Одоогоор улс орнуудад хийгдэж буй вакцины насны ангилалыг харахад насанд хүрэгчид болон 16-аас доош насны өсвөр насныханд буюу 12-15 хүртэлх насныхан вакцин хэрэглэх зөвшөөрөлтэй байна. Мэдээж, улс орнуудын төлөвлөж буйгаар онцгой  нөхцөлд ажиллаж буй алба хаагчид, өвчинд хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй ахмад настнууд зэрэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амыг эхний ээлжинд вакцинд хамруулах бөгөөд бусад насанд хүрэгчид, өсвөр насныхан 5-6 сард буюу зуны саруудад вакцинд бүрэн хамрагдах төлөвтэй байна. Иймд COVID-19-ийн хүүхдэд зориулсан вакцины талаарх зарим мэдээлэлд анхаарал хандуулъя.

 

Хүүхдүүдэд вакцин хийлгэх зөвлөмж, гарын авлага хүргүүлэх нь чухал гэжээ

 Дэлхийн олон оронд сайн дураараа вакцинд хамрагдах хүүхдүүдийн тоо өссөөр байна. Эцэг, эхчүүдийн хувьд ч бас гэр бүлээ энэ аюулт өвчнөөс хамгаалахын тулд хүүхдүүдээ вакцинд хамруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн судалгаанаас харахад COVID-19 вирусын эсрэг хийж буй шинэ вакцинууд гайхалтай үр дүнтэй бөгөөд аюулгүй гэж үзэж байгаа учраас  Америкийн Хүүхдийн анагаах ухааны академи өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд COVID-19 вакциныг хийлгэхийг уриалсаар байна. Зарим улс оронд хүүхдүүдэд вакцины талаарх ойлголтыг өгөх, үр дүн, ач холбогдлын талаар тайлбарласан гарын авлагуудыг тараагаад эхэлжээ.  Жишээ нь, АНУ-ын Мэрилэнд мужид Хүүхдийн халдварт өвчний мэргэжилтэн, анагаах ухааны доктор  Жеймс Д.Кэмпбелл энэ тухай өөрийнхөө байр суурийг цахим орчинд илэрхийлсэн байна. Тэрээр бас Америкийн Хүүхдийн эмнэлзүйн академийн Халдвартын хороонд ажилладаг ажээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдэд зориулсан клиник туршилтуудыг маш сайн хийх ёстой гэж үзэж байна.  Яагаад гэвэл, хүүхдүүд бол насанд хүрэгчидтэй адилгүй. COVID-19 вакцин хүүхдэд ахмад настнуудын адил үр нөлөө үзүүлэх эсэхийг сайн бодолцох ёстой. Хүүхдийн биед үзүүлэх нөлөө, дархлал тогтох процесс харилцан адилгүй байх болно. Ямартай ч энэ вакциныг хийлгэсний дараа COVID-19 цар тахал хүүхдүүдийн сурч боловсрох, гэрийн хорионд байхаас эхлээд хүүхдүүдэд хохирол учруулах нь багасах болно гэж үзэж байна. Иймд хүүхэд, өсвөр насныханд вакцины талаарх зөвлөмж гаргах,  гарын авлага хүргүүлж, тодорхой ойлголтыг өгөх нь нэн чухал гэжээ.  

 

Хүүхдүүд 2021-2022 оны хичээлийн жилээс өмнө вакцин хийлгэх үү?

Хүүхдэд зориулсан вакцинтай болох хугацаа нь өсвөр насны  хүүхдүүдэд хийж буй вакцины туршилтын үр дүнгээс хамаарах аж.  Гэхдээ вакцин үйлдвэрлэгч улс орнууд судалгааны явц, эмнэлзүйн клиник туршилтуудыг хурдасган  2021-2022 оны хичээлийн жил эхлэхээс өмнө өсвөр насныханд зориулсан вакцин бэлэн болж, эзэндээ хүрэх болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээж, хичээлийн шинэ жил эхлэхэд, хүүхдүүдэд ямар вакцин хийх шаардлагатай вэ. Хүүхдүүд  COVID-19-ийн  вакцинд хамрагдах шаардлагатай юу гэдэг нь тухайн улс орны Засгийн газрын шийдвэр байх болно гэж үзэж байна. Мөн “Бид хүүхдүүдээ багаас нь улаан бурхан, томуу, сүрьеэ, сахуу татрангийн эсрэг вакцинд хамруулдаг шиг COVID-19-ийн хүүхдэд зориулсан вакцин мөн тийм л үр нөлөөтэй, хэрэгцээ шаардлагатай вакцин байх болно. Хүүхдүүд энэ вакцинд хамрагдснаар COVID-19 вирусын тархалтыг бууруулах, гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг үр дүнтэй айх айдасгүй, аюулгүй өнгөрөөх болно гэдгийг маш сайн бодолцох хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Тиймээс улс орнуудад хүүхдэд зориулан хийж буй вакцины клиник туршилтуудын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэе. 

 

Хүүхдүүдэд хийж буй клиник туршилтууд

Хүүхдүүдэд хийж буй клиник туршилтууд бас харилцан адилгүй байна.  АНУ-ын "Pfizer", Германы "BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлж буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон байна. Энэ туршилтын үр дүнгийн талаарх мэдээллээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж. АНУ-д одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байна. “Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад АНУ-д 12-15 насны 2260 хүүхдийг хамруулахад вакцины хоёр тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа эсрэг биетүүд хүчтэй хариу урвал үзүүлсэн нь 16-25 настай хүмүүсийнхийг давсан” гэж “Pfizer” мэдээлжээ.  Судлаачид эмнэлзүйн туршилтад оролцсон 1129 хүүхдэд плацебо буюу идэвхгүй нэгдэл тарихад тэдний 18 нь коронавирусээр халдварласан байна. Харин вакцин хийлгэсэн 1131 хүүхдээс нэг нь ч халдвар аваагүй байна. “Pfizer/BioNTech”-ийн мэдээлснээр, өсвөр насны хүүхдүүдэд илэрсэн зовиур нь 16-25 насны хүмүүсийнхтэй ижил байжээ. Тухайлбал, тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “Pfizer/BioNTech” зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьжээ. Цаашид 2-5 настай, зургаан сартайгаас хоёр  настай хүүхдүүдэд үе шаттайгаар вакцин хийнэ. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж байгаа бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна.

 

АстраЗенека вакцины хүүхдэд хийх туршилтыг зогсоолоо

Хүүхдүүдэд хийж буй клиник туршилтууд харилцан адилгүй байгааг дээр нэгэнтээ дурьдсан. Тэгвэл Оксфордын их сургууль АстраЗенека вакцины тарилга цусны бүлэгнэл үүсгэж буй шалтгааныг илүү тодруулахын тулд өсвөр насныханд хийх туршилтаа зогсоож буйгаа мэдэгдээд байна. Их Британид хийж буй туршилтад оролцохоор 300 гаруй сайн дурынхан бүртгүүлээд байжээ.  АстраЗенека вакцин нь цусны бүлэгнэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын 13 оронд дархлаажуултад хэрэглэхийг түр зогсоогоод байсан ч Европын эмийн агентлаг болон ДЭМБ эрсдэлгүйг нь баталсны дараа дахин ашиглаж эхэлсэн. Гэтэл Европын эмийн агентлагийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери 2020.04.06-нд  Италийн сонинд ярилцлага өгөхдөө уг вакцин ховор тохиолдолд тархины цусанд бүлэгнэл үүсгэдэг нь тодорхой болсон хэмээн ярьжээ. Мөн тэрээр АстраЗенека вакцины тарилга цус бүлэгнүүлдэг болохыг Европын эмийн хяналтын алба тогтоолоо гээд мягмар гаригт Франс пресс агентлагийн өөрийн Twitter хуудсаар мэдээлсэн байна. Их Британийн эмнэлгийн зохицуулагч байгууллага АстраЗенека вакцины ашиглалтыг хязгаарлах асуудлыг дахин хэлэлцэхээр, дахин судлахаар болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

7 цаг 46 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

8 цаг 56 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

18 цаг 46 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

18 цаг 46 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

18 цаг 46 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09