“Рио Тинто”-гийн “дургүй” Валютын хуулийг УИХ гурван жил гацаав

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

 

2018.6.19. Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа УИХ-д өргөн барив.

-Уг төсөлд “...Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болно” гэж нэмэлт оруулах, үүнийг дагаад Төвбанкны тухай хуульд “...Хуульд тусгайлан заасан тохиолдолд хуулийн этгээдийн дансыг тодорхой нөхцөлөөр өөр дээрээ байршуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх” гэсэн нэмэлт өөрчлөлтүүд оруулахаар боловсруулжээ.

 

2018.6.28. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргаж байв.

 

2018.6.28. Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх, зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид тайлбарлав. Мөн Ерөнхийлөгчийн төслийн дараа байгуулсан ажлын хэсэг нь ч өөрчлөгдөж, зарим гишүүн оролцохоос татгалзлаа.

 

2018.10.19. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр дэмжив.

 

2018.10.21. Ерөнхийлөгчийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ЕТГ-ын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод дахин өргөн барив.

 

2020.12.7. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлжээ. Түүндээ 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүссэн байна. Уг албан бичигт “...Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан” талаар сануулсан.

 

2020.12.15. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн төслийг нэгтгэн, нэг төсөл болгож хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулан шинэчлэн байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

 

Тайлбар: Өргөн барьснаас хойш бараг гурван жил УИХ дээр “өмхийрч” буй Валютын зохицуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал Монголд ашигтай. Оюутолгойн бүх төлбөр Монголбанкаар дамждаг болно. Монголчууд Оюутолгойн орлого, зарлагын талаар мэдээлэлтэй болно. Түүнээс илүүтэй валютын ханшийг барихаас үүдэлтэй эдийн засгийн маш том ашгийг Монголд авчирна. Тийм учраас “Рио Тинто” энэ хуулийн өөрчлөлтөд дургүй.

 

Эксперт: Харин энэ асуудал сөхөгдөхөөр яагаад эсэргүүцэлтэй тулдаг, цаашаа явж ажил хэрэг болдоггүй талаар эдийн засагчид тодорхой ярьдаг. Тухайлбал, МУИС-ийн доктор, профеесор Л.Оюун 2019 оны сүүлчээр “...Оюутолгой шиг ийм том төсөл эхэлсэн л бол манай санхүүгийн салбар буюу үнэт цаасны зах, арилжааны банкууд ямар нэг хэлбэрээр заавал оролцох ёстой. Ийм нөхцөл шаардлагыг манай улсаас заавал тавих ёстой байдаг. Оюутолгойн төсөл эхэлснээс хойш яг ийм шаардлагыг зарим хүмүүс үе, үе тавьсаар ирсэн. Зарим хүмүүс “...Гаднын банкийг хүлээн зөвшөөрөхгүй, дотоодын банкийг хүлээн зөвшөөрнө гэчихээр ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Учир нь Монголд хөрөнгө оруулж байгаа аж ахуйн нэгжүүд Монголын арилжааны банкуудаас зээл авъя гэхээр зээл өгөх банк олдохгүй. Нэг үгээр хэлбэл, бид үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн үг. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхгүй. Харин ч Монголоос хөрөнгө оруулалт зугтах сөрөг зүйл гэж үзэж байна” гэсээр энэ асуудал гадныхны талд хэвээр үлдэж байсан. Ер нь хөрөнгө оруулагч талууд хамтран ажиллана гэдэг харилцан ашигтай байхыг хэлнэ. Аль нэг талдаа давуу байдал үүсгэх юм бол энэ хамтын ажиллагаа бус мөлжлөг гэж үздэг. Энэ мөлжлөгт хүргэсэн олон хүн бий. Тэгэхээр манайд ашигтай байх болзлыг тавьдаг түүнийг хэрэгжүүлэх тал дээр арга хэмжээ авдаг байх ёстой. Хэтэрхий нэг талаа барьсан, нэг талын үгээр асуудлаа шийдээд байгаа нь л бидний буруу.Оюутолгойн мөнгийг гадны банкуудаар дамждаг болгож, санхүүгийн мөлжлөгт Монгол Улсыг өртүүлсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой” гэж хэвлэлд ярьсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

24 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

24 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

14 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

15 цаг 54 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин