Ц.Ганзориг: Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлана

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа  Ц.Ганзоригтой ярилцлаа.

 

-Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тусгаарлах, эмчлэх байрны хүрэлцээ, хүн хүчтэй холбоотойгоор шуурхай зохицуулалт хийх шаардлага үүслээ?

-Сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын батлагдсан тохиолдол эрс нэмэгдэж  ойрын хавьтал болон гэрээр тусгаарлан эмчилж байгаа иргэдийн тоо өсч байгаа учраас нөхцөл байдалтай уялдуулж шуурхай шийдвэрлэх асуудал гарч байна.

УОК-ын тушаалаар баталсан “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт орсон. Тодруулбал, өмнө нь гадаадаас ирж байгаа коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг тусгаарлах байранд 10 хонуулдаг байсан бол шинэ журмаар долоо хоног болгож бууруулсан.

Мөн халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хонуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн халдварын ойрын хавьтал болчихлоо гэсэн хүсэлт гаргах юм бол тусгаарлах байрны төлбөрийг төлсөн тохиолдолд тусгаарлах байранд байлгах зохицуулалт шинээр орж ирсэн.

Халдвартай иргэнийг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, гадаадаас ирж байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлсэн агаарын хөлгийн багынхныг 14 тусгаарладаг байсан бол долоо хоног болгож байгаа. Экипажийн багийн тусгаарлах хугацааг богиносгосноор тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан болон тэдгээрийн гэр бүлийг тухайн улсын дипломат төлөөлөгчийн газарт тусгаарлах бололцоо нөхцлийг бий болголоо. Өмнө нь гадаадын иргэн, дипломат төлөөлөгч болон тэдгээрийн гэр бүлийг зочид буудалд тусгаарлаж байсан.

Тусгаарлах байранд байгаа иргэнээс PCR-ийн шинжилгээ авах ажлыг тусгаарлагдсанаас хойш гурав болон зургаа дахь хоногт авна. Нийслэлд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт эрүүл мэндийн байгууллага зохион байгуулна. Харин PCR-ийн шинжилгээний хариуг үндэслэн долоо дахь хоног дээр нь тусгаарлалтаас гаргах юм. Тусгаарлалтад байгаа иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн бол хугацаа харгалзахгүйгээр PCR-ийн  шинжилгээ шуурхай авах ёстой.

Гэрээр ажиглах журамд нэлээн өөрчлөлт оруулсан. Гадаад улсаас ирсэн иргэн вакцинд хамрагдаад 14 хоног өнгөрсөн, халдвар аваад эдгэрсэн нотлох баримтыг үндэслэж гэрийн ажиглалтад долоо хоног байлгана. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг хангаж байгаа гадаадаас татан авсан иргэнийг тусгаарлахгүйгээр онгоцноос буулгаад шууд гэрийг ажиглалтад шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн тусгаарлах байранд батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бол тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хэрхэн үргэлжлэх вэ?

-Гадаадаас иргэдээ татан авах төлөвлөгөөний дагуу Токиогоос 158 иргэнээ авчрахаар тусгай үүргийн онгоц ниссэн. Гадаадаас эх орондоо ирж буй эдгээр иргэдийг үндсэн болон төлбөрийн сонголттой есөн буудалд хуваарилж долоо хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 1-нд Сөүлээс иргэдээ авчирсан. Энэ ажил үргэлжилж дөрөвдүгээр сард хуваарийн дагуу нийт 12 нислэгээр 2100 орчим иргэнээ татаж авахаар төлөвлөөд байна.

Харин Монголд ажиллах нөхцөлтэйгээр болон урилгаар ирж байгаа гадаадын иргэдийн шинжилгээний төлбөрийг ажиллах хүч оруулж ирж байгаа тухайн байгууллага бүрэн хариуцна.

-Коронавирусын эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол яах вэ. Ямар нэг байдлаар шинжилгээ шаардах уу?

-Коронавируст халдварын эсрэг вакцины нэг болон хоёр тунг хийлгэснээс хойш 14 хоносон. Халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн бол энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Үүн дээр үндэслээд PCR-ийн шинжилгээ хийлгэхийг шаардахгүй. Мөн ямар нэг байдлаар тусгаарлахгүй.

-Нийслэлчүүд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд шилжсэн ч халдварын тоо улам нэмэгдлээ. Халдвартай тэмцэх ямар төлөвлөгөө байна вэ?

-Нийслэлчүүд 14 хоногийн хугацаанд улбар шар түвшинд тодорхой цаг, үйл ажиллагааны зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Энэ хугацаанд голомт дагасан өргөтгөсөн судалгаануудыг хийж байгаа. Гудамж талбай албан байгууллагуудаар халдваргүйжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар төлөвлөсөн.

УОК, Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Өнөөдөр /өчигдөр/ вакинжуулалтын 69 цэгт 35 мянган иргэнийн вакцинжуулахаар төлөвлөж холбогдох байгууллагууд хуваарь гарган ажиллаж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт долоон цэгт 5000 иргэн, Баянголд 11 цэгт 25000, Баянзүрхэд 13 цэгт 6000, Сонгиохайрханд 15 цагт 6250, Хан-Уулд 10 цагт 6700, Сүхбаатарт найман цэгт 4600, Багануур, Багахангайд гурван цэгт 400, Налайхад хоёр цагт 600 иргэнийг дархлаажуулна. Орон нутагт 21 аймагт 110 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөсний дотор эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулна. Орон нутагт вакинжуулах ажлыг эрчимтэй хийж эхэлсэн. Долдугаар сарын 1 гэхэд вакинжуулалтыг бүрэн дуусгах төлөвлөлт хийн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар халдварын дархлаажуулалтад худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр хамруулах зорилгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин гоо, сайхны газруудын долоо хоногийн амралтыг энэ сарын 10, 11-ны бямба, ням гаригт байхаар зохион байгуулахаар болсон. Эдгээр газрууд энэ долоо хоногийн амралтын өдөр ажиллахгүй.

-Орон нутагт зорчих хязгаарлалттай холбоотойгоор олон нийтэд ойлгомжгүй зүйлс их байна. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгуудыг халдвараас хамгаалах ямар бодлого баримталж байна вэ?

-УОК-ын Шуурхай штабаас 119 нэгдсэн мэдээллийн лавлах шугам гаргасан. Өдөрт дунджаар 2500-3000 орчим иргэн хандаж коронавирустай тэмцэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авч байна. Иргэдийн хандаж байгаа мэдээллийг ангилахад шинжилгээний цэгийн байршил, хариу авахтай холбоотой асуулт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн вакцинжуулалт, эмнэлгийн тусламж, тусгаарлалт, орон нутгийн хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хүсч байна. Тухай бүрт нь НОК-ын Шуурхай штаб болон холбогдох байгууллагууд олон нийтийг мэдээлэл, заавар зөвлөмжөөр хангаж байгаа.

УОК-оос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг зохицуулж байна. Өргөдөл гомдол цөөнгүй ирж байгаа учраас дахин тодруулж хэлэхэд, Өмнөговь, Дорноговь аймаг руу ачаа тээвэр буюу хүнс шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, стратегийн зориулалттай үйлдвэр үйлчилгээ уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийх. Бүтээн байгуулалтын ээлж солиход УОК-ын Шуурхай штабт хүсэлт гаргаж зөвшөөрөл авч зорчино. Бусад аймаг руу зайлшгүй шаардлагаар зорчих бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авна. Энэ тохиолдолд  УОК-ын Шуурхай штабын зөвшөөрөл шаардлагагүй. Хилийн боомт бүхий аймгууд руу зорчихтой холбоотойгоор хэлэхэд БНХАУ-ын талаас коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлалт хийгээд байгаа. Монголын талаас ямар нэг хязгаарлалт байхгүй.

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд УОК-ын Шуурхай штаб Дорноговь аймгийн Замын-Үүд рүү зөвхөн шатахуун, хүнс, буяны ажилд зөвшөөрөл олгоно. Эдгээрээс бусад шалтгаанаар ямар ч зөвшөөрөл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ хязгаарлалт дөрөвдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш бусад ачаа тээвэр хэвийн явагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

 

Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

4 цаг 5 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

4 цаг 18 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

4 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

13 цаг 40 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

13 цаг 40 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Өчигдөр 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Өчигдөр 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Өчигдөр 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Өчигдөр 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Өчигдөр 11 цаг 57 мин