Д.Ганзориг: Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар хуралдаж байна. Хүний эрхийн үндэсний комисст гомдол мэдээлэл цэргийн алба хаагчаас ирээгүй нь гомдол мэдээллийг цэргийн байгууллага дотооддоо шийддэгтэй холбоотой. Цэргийн ангиудад нийт 115 хэрэг гарснаас 98 нь хүч хэрэглэсэн байна гэж ХЭҮК-оос мэдээллээ.

Энэ талаар ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг “Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгдлүүд дангаараа шийдэж чадахгүй. Төрийн цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байна. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа нь дотоод албаны дүрмээр явагддаг. Үүнд цэргүүдийн ёс зүй, хэм хэмжээг заасан байдаг. Гэхдээ хэрэгжихгүй байгаа нь маш том асуудал. Энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. 2016-2020 онд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал 62 болсон. Энэ хугацаанд хоёр хүн амь насаа алдсан. Цэргийн бие бүрэлдэхүүн ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Зэвсэгт хүчин рүү ирж байгаа хугацаат цэргийн алба хаагчдыг жилийн хугацаанд хүмүүжүүлэх хүндрэлтэй. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс байгаа ч мэргэшсэн нь нэг бий. Бидэнд цэргийн прокурорын байгууллага хэрэгтэй байна” гэсэн юм.  

Эх сурвалж:www.polit.mn

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2 цаг 50 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

11 цаг 17 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

11 цаг 32 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

11 цаг 32 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин