COVID-19-ийн эсрэг вакцин халдвараас хэр удаан хамгаалах вэ?

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа COVID-19 халдварын тархалт хэзээ намжиж, хэвийн амьдралдаа шилжих бол гэдэгт дэлхий нийтээрээ санаа зовниж эхэллээ. Халдвараас урьдчилан сэргийлэх эцсийн итгэл найдвар болсон вакцинжуулалт олон улсад эхэлсэн ч үйлдвэрлэлийн хүчин чадал, хүртээмж нь асуудал дагуулсан хэвээр байна. Тиймээс “Нэг ч орон халдваргүй болсны дараагаар дэлхий нийт халдвараас ангижирна” гэсэн уриалгыг том гүрний удирдагчид санаачлан цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг санал болгов. Гэвч вакцин халдвараас хэдий хугацаагаар хамгаалах вэ гэдэг нь энгийн иргэд төдийгүй эрүүл мэндийн ажилтнуудын санааг зовоох боллоо.

Тухайлбал, өнгөрсөн сард хийсэн судалгаагаар Pfizer болон Moderna вакцины хоёр тунг хийлгэсэн хүнд хамгийн багадаа зургаан сарын турш 91 хувийн дархлаа тогтоно гэсэн дүн гарчээ. Тэгвэл зургаан сарын дараа тухайн хүний COVID-19 халдвараас хамгаалах дархлаа нь үгүй болох уу гэсэн асуултад шинжээчид хариулт хайж эхлэв. Дээрх хоёр вакциныг мРНХ, РНХ генетикийн технологи ашиглан бүтээснээрээ онцлогтой. мРНХ ашиглан бүтээсэн вакцинуудын эсрэг биетэд үзүүлэх хариу үйлдэл маш өндөр байдаг тул удаан хугацаанд халдвараас хамгаална гэж зарим судлаач үзэж байна.  Учир нь Эбола, Зика вирус, томуугийн эсрэг вакциныг ийм аргаар бүтээж байсан юм. Тиймээс вакцин эсрэг биет үүсгэж, халдвараас хүмүүсийг хамгаалж чадна гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлээд байна.  Түүнчлэн олон сая хүн вакциндаа хамрагдаагүй учир вакцинд хамрагдсан ч тайвширч болохгүйг дархлаа судлаачид анхаарууллаа.

Мөн ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото Хятадын вакцин үйлдвэрлэгч “Синофарм”, “Синовак” компаниудын бүтээсэн вакцины дүн, аюулгүй байдал ДЭМБ-ын шаардлагад нийцсэн гэж мэдээллээ. Тиймээс дээрх компаниудын бүтээсэн вакцинуудад албан ёсоор зөвшөөрөл олгох асуудлыг энэ сарын сүүлээр дахин хэлэлцэхээр болжээ. Энэ талаар  Алехандро Кравиото “Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын шинжээчдийн зөвлөх бүлгийн хурал дээр “Синофарм”, “Синовак” фирмүүд вакциныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон. Тайлангаас үзэхэд Хятадын вакцинууд 50-70 хувийн үр дүнтэй,  тариулсан хүнд ноцтой гаж нөлөө үзүүлэхгүй байгаа нь нотлогдсон” гэж ярив.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.6 МЯГМАР № 68 (6545)

 

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06