Ерөнхий сайд “маскгүй зун”-ыг амлалаа, амжих уу?

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, “COVID19”-гүй зуныг хамтдаа угтацгаая” гэлээ.

Товчоор хэлбэл, Ерөнхий сайд “маскгүй зун”-ыг амлалаа.

“Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Та бид хамтдаа хичээж, иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь, 2021 оны нэгдүгээр сарын 29-нд танхимаа бүрдүүлснийхээ дараа УИХ-ын чуулган дээр Засгийн газрынхаа ирэх гурван жилд хэрэгжүүлэх дөрвөн зорилтыг танилцуулж байв.

Тэр өдөр “Монгол Улс бүтэн 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэ зовлон биднийг тойрсонгүй. Манай Засгийн газар “COVID19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана.   

Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэсэн. Мөн “Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг Засгийн газар  цар тахлыг даван туулах төлөвлөгөөнд тусгаж, үе шаттай шуурхай хэрэгжүүлнэ” гэж байв.

Тэгвэл Ерөнхий сайд энэ “ам”-аа хэрэгжүүлэхээр уржигдар дахин тодорхой амлалтыг өглөө.

Нийслэлд уржигдрын байдлаар дархлаажуулалтын 40-44 цэгт 90-97 багийн 650 ажилтан ажиллаж эхлэв. Өмнө нь өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол цаашид өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэх юм байна. Мөн вакцины татан авалт идэвхжиж буй ажээ. Тухайлбал, “Синофарм” үйлдвэрийн вакцины 900 мянган тунг ойрын үед авахаар болсон байна.

Ерөнхий сайдын танилцуулснаар Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 23-нас хойш 346 745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг вакцинжуулаад байгаа аж.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын хувьд хөл хориог тавихаас аль болохоор зайлсхийж буйгаа удаа дараа хэлж байгаа. Тиймээс бид нийтээрээ Ерөнхий сайд, Засгийн газар, УОК-ын “гуйгаад” байгаачлан “Цар тахлын эсрэг тэмцэлд улс төржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллах” ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, вакцинжуулалтад хамрагдах үүрэгтэй болж байгаа хэрэг.

Ингэж чадаж гэмээнэ Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж. эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Ерөнхий сайд үүнийгээ амлаж байна.

Гэхдээ Ерөнхий сайдын “Тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ хос тунгаар вакцинд хамруулах” амлалт биелэхэд амаргүй. Ийм өрсөлдөөн дундаас Монгол Улс вакцин олж ирээд ердөө гурван сарын дотор улсаараа дархлаажна гэдэг хэцүү.

Учир юу гэвэл “COVID19” цар тахлыг даван туулах цорын ганц арга зам нь вакцин болоод байгаа юм. Тиймээс өнөөдөр дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг төлөө уралдаж байна.

Дэлхийн хүн амыг вакцинжуулахад багадаа хоёр жилийн хугацаа орно гэсэн тооцоог олон улсад гаргажээ. Одоогоор дэлхийн хүн амын 1.8 хувийг хос тун вакцинд хамруулсан мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.6 МЯГМАР № 68 (6545)

 

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2 цаг 51 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

11 цаг 18 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

11 цаг 33 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

11 цаг 33 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Өчигдөр 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Өчигдөр 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Өчигдөр 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Өчигдөр 11 цаг 29 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин