Ерөнхийлөгчийн баасан гарагийн улс төр

2021-04-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж, цаг үеийн болон хоёр орны харилцааны тухай санал солилцлоо.  Үүнээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг ОХУ-д айлчилна хэмээж байсан ч энэ айлчлал албан ёсоор цуцлагдсан нь тодорхой болов. Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзах сонирхолгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан ч  үнэний ортой бололтой.  Ийнхүү Төрийн тэргүүн нар утсаар асуудлаа ярилцав.  Тэд  Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр тал олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг сайшаав. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр ОХУ-ын эрдэмтэд  цар тахлын халдварын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэнд баяр хүргэв.  Үүний хариуд Ерөнхийлөгч В.Путин Монголын талаас ирүүлсэн хүсэлтийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийнхэнтэй вакцин нийлүүлэх гэрээ байгуулж байгаа гэв.  Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, вакцин үйлдвэрлэх боломжийг судлах Ажлын хэсэг гаргахаар болов. Мөн төгсгөлд нь  В.Путин удахгүй биечлэн уулзана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. 

Мөн баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга амалсан ёсоор УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан.   Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай тогтоол юм. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн хоёр дахь хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн зөвшөөрсөнгүй.  Өмнө нь УИХ-аар батлахад нь ч хориг тавина гэдгээ мэдэгдэж байв. Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж,  гишүүдийн 78.8 хувь нь дэмжиж баталсан. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцож, түүний оронд Ж.Эрдэнэбулганыг томилсон юм. 

Харин Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй.   Тэд Д.Солонгыг чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилох байсан гэсэн байр суурь илэрхийлсээр байв.   Түүнчлэн  ЕТГ-ын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт “Тодруулга авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурь, саналыг тодруулан ирүүлэхийг хүссэн.  Харин Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдаж байна” гэх утга бүхий хариуг ирүүлжээ.   Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихаас аргагүйд хүрсэн байна. 

Ерөнхийлөгчийн хоригт “Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна” гэжээ. Тэгэхээр  энэ долоо хоногт бүлэг, байнгын хороо, чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хуулийн хугацаанд асуудлыг нэг тийш нь болгох нь.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Ө.Шижир Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж, холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг хүсэв. Өмнө нь Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж байв.  Гэвч МАН-ын бүлэг, байнгын хороо  Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй.  Тиймээс Ерөнхийлөгчийн өөрийн  бүрэн эрхийн хүрээнд  Элчин сайдыг эгүүлэн татаж байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй гэж үзжээ. 

Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэсэн байна.  Ийнхүү Ерөнхийлөгч  Х.Баттулга өнгөрсөн баасан  гаригт улс төрийн хүрээнд анхаарал татах гурван ч алхмыг хийлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.5 ДАВАА № 67 (6544)

 

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

9 цаг 6 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

14 цаг 12 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

20 цаг 39 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

20 цаг 39 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

20 цаг 39 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин