Н.Тавинбэх: Улаанбаатарт дулааны эрчим хүчний эх үүсвэр шинээр бий болгох шаардлагатай

2021-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИН

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны үеэр  Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр “Улсын хэмжээнд 2020 онд эрчим хүчний нийт хэрэглээний 80.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангасан байна. Цар тахлын үед үйлдвэрлэл багассан ч эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдсэн. Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан дулааны эрчим хүч, уурын хэрэглээний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасантай холбоотойгоор цахилгааны хэрэглээ оргил цагуудад нэмэгдэж, боломжит хүчин чадал дээд цэгт тулсан ч шаардлагатай арга хэмжээг авснаар 2020-2021 оны өвлийн их ачааллыг салбарын хэмжээнд амжилттай давлаа. Энэ өсөлтийг хангахад ДЦС4 -ийн турбогенератор 1,2,3,4-ийн шинэчлэлийн төсөл үр дүнгээ өгсөн. Улаанбаатарт шинээр дулааны эрчим хүчний эх үүсвэр бий болгох зайлшгүй шаардлага байна. Азийн супер сүлжээ экспорттой холбоотой Алсын хараа -2050 хөтөлбөрт эрчим хүч экспортлогч орон болох зорилго бий. Азийн супер сүлжээ суурь судалгааны бичиг баримтыг хийж дуусгасан. Энэ санаачилга нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нар салхины нөөц дээр тулгуурлана” гэж ярилаа.

Эх  сурвалж:www.polit.mn

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 19 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 19 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

19 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

20 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13