Цай Вэньруй: Цөлжилттэй тэмцэх ажил Монгол, Хятадын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлнэ

2021-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Энэ хавар хэд хэдэн удаа Монголд хар шуурга болсон нь Хятад, Солонгост нөлөөлсөн. Энэ нь эргээд улс орнуудын хооронд маргаан дэгдээх хэмжээнд хүрч байгааг олон улсын зарим хэвлэл мэдээлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яамнаас Монголын цөлжилтийн асуудлыг хөндөж мэдэгдэл гаргаад байгаа юм. Тэгвэл энэ асуудалд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө байр сууриа илэрхийлжээ. Элчин сайд “Шороон шуурга бол байгалиас үүдсэн үзэгдэл болохоос хэн нэгний буруу биш юм. Тиймээс хэн нэгнийг зэмлэх нь утгагүй. Шороон шуургатай холбогдуулж манай улсын Гадаад хэргийн яамнаас “Шороон  шуурга цөлжилт бол бидний өмнө тулгарсан хүнд асуудал болж хувирлаа. Ялангуяа, бүс нутгийн хөрш орнуудын хувьд хамтран ажиллаж, хоорондоо уялдаатай бодлого хэрэгжүүлж байж цөлжилтийг сааруулна” гэдгийг мэдэгдсэн. Ер нь улс орон дангаараа цөлжилттэй тэмцэхэд хүндрэлтэй. Тиймээс нэгнээ ойлгож, дэмжиж хамтаараа сааруулж байж экологийн асуудлыг шийдвэрлэнэ. Цаашид цөлжилттэй тэмцэх ажил бол Монгол, Хятадын хамтын ажиллагаанд бас нэгэн чухал байр суурийг эзэлнэ гэж бодож байна” гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

монгол
сүүлийн үед хоёр хөршийн элчингүүд томордог болжээ
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 57 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 15 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 17 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 23 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13